Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 317 км-т, Ө-51°13’48”, У-100°21’36”/ хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05:46 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 05:59 цагт хүлээн авчээ. Дээрх мэдээллийн тухай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэх мэдээлэл ирсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
өөр зураг олдохгүй байна уу .наад зурагаа солиоч ээ. нөхрөө алсан эхнэрийн зураг биздээ
байнга хөдлөөд