Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулжээ. Энэхүү судалгааны дүнг нэгтгэж дууссан бөгөөд үр дүнг нь өчигдөр танилцууллаа.
Судалгаанд хөдөө орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагджээ. Ингэхдээ оролцогч нарын 90 хувийг 5-аас дээш жил мэргэжлийн редакцид ажилласан туршлагатай сэтгүүлч, сурвалжлагч нарыг сонгосон байна.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн хувьд ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх, авах эрх, эрх чөлөө хумигдаж байна гэх дүгнэлт гарчээ.
Учир нь өнгөрсөн хугацаанд зөвхөн ковидын мэдээлэл давамгайлснаас гадна албаны эх сурвалжууд зөрүүтэй, уялдаа холбоогүй мэдээлэл өгсөн, төрийн бусад албаныхан ажиллахгүй, бүх мэдээлэл хаалттай байгаагаас үүдэлтэй. Түүнчлэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор сэтгүүлч өөрөө биечлэн явж мэдээлэл олж авах, нягтлан шалгах боломжгүй болсон нь нөлөөлжээ.
Хөл хорионы үед төрийн байгууллагууд хаалттай болсноос гадна сэтгүүлчдийг торгох, шүүх, цагдаад өгөх зэрэг дарамт шахалт ирэх болсон. Мөн зарим талаараа хэвлэл мэдээллийн байгууллагад ялгавартай хандаж, мэдээлэл өгөх хандлага бий болжээ.
Нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нарын зүгээс хувийн нууцад хүндэтгэлтэй хандаагүй, худал мэдээ тараасан, эх сурвалжаа нягтлаагүй, хүний нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох, хэтэрхий сенсаацтайгаар мэдээлэл түгээх, бусад руу хэтэрхий дайрч давшилсан, хүндэтгэлгүй харьцсан, оновчгүй асуулт асуух, мэргэжлийн бус ажиллаж байгаа гэх дутагдлууд гаргасан байна.
Тиймээс дээрх судалгааны дүнг үндэслээд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дүгнэлт, санал гаргажээ. Тухайлбал, сэтгүүлчид мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээ дээдлэх, ёс зүйн зарчмаа баримтлах, үнэн бодит, тэнцвэртэй байдлаа хангах, хүнлэг байх, түрүүлж мэдээлэх гэж дутуу дулимаг, эрсдэлтэй зүйл хийхгүй байх, сошиал медиад эмх замбараагүй мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 3 )
манай Сэтгүүлчид дээ бас л Эвгүй тийшээ болчихсон гарууд ш дээ, Эрх баригч нарт худалдагдаж , Биеэ үнэлж Хэт нэг талыг барьж бичиж Нийтлэнэ, Хаалтын Гэрээ гэж нэг юм хийж Амаа үдүүлцгээнэ, Ёс зүй энэ тэр бол тэлэнд бол бүүр цаашаа, Сэтгүүлч нэрээр Хүний эрхэнд халдаж заавал ярилцлага авах гэж Тулгаж шаардаж Нэр төрд халдана,
Ta nar hun shig baival bid tiim baina
setguulch ch gej dee , medee damjuulaad baykhyg khen ch chadakh yum shig baygaa yum shuu , odoogiin kheden awgaynuud muu yumyg takhin shutsen tuuniikhee tuluu ukhen khatan temtsej setgeliin taalamj awdag yum shig baygaa yum