Олимпийн наадамд тамирчдаас гадна шүүгчид оролцох эрхээ авах ёстой. Олон улсын жүдо бөхийн холбооноос Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаах 16 шүүгчийг албан ёсоор зарлалаа.
Үүн дунд IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтаж, Монгол Улсаа төлөөлж Токиогийн олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх эрхтэй болжээ. Ингэснээр тэрбээр Монголын спортын түүхэн дэх олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна.
“Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" наадмаас "Шилдэг шүүгч"-ийн шагнал гардаж байсан юм.
Сонгогдсон 16 шүүгчдийн дундаж нас 46 нас бөгөөд 38-53 насны хооронд байна. Шүүгчид дунд таван эмэгтэй шүүгч байгаа нь 2016 оныхоос дөрвөөр нэмэгдсэн гэсэн үг. Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх 16 шүүгчийн дөрөв нь өмнөх Риогийн олимпийн наадамд шүүгчээр ажилласан туршлагатай аж.
Түүнтэй хамт “Токио-2020” олимпийн наадмыг шүүх бүрэлдэхүүн
1. Enkhsetseg Turbat /MGL/
2. Mariano Dos Santos /BRA/
3. Orlando Cruz /DOM/
4. Raúl Camacho /ESP/
5. Veli-Matti Karinkanta /FIN/
6. Matthieu Bataille /FRA/
7. Jean-Claude Djimbi /GAB/
8. Vladimir Nutsubidze /GEO/
9. Annamaria Fridrich /HUN/
10. Roberta Chyurlia /ITA/
11. Akiko Amano /JPN/
12. Sook-Hee Hyun /KOR/
13. Everado Garcia /MEX/
14. Lubomir Petr /AUS/
15. Evgeny Rakhlin /RUS/
16. Ramziddin Sayidov /UZB/
Сэтгэгдэл ( 13 )
Eh oronoo tuluulj shuugch hiine gedeg ner turiin hereg hediich mash tom khariutslaga ym shuu bayar khurgej amjilt khusie. English sn surch busad ornii shuugch nartai sn naizal ih ym surna turshlaga suuna. Eh ornii shuugch shuuj bn gedeg mash chuhal shuu ..
Amjilt husie. Saihan busguidee
сайн байна бүсгүй минь атаархаж үхэгсдэд үзүүлээд өг
erunkhiilugchid yamarch khamaaguy shuu dee , yum bolgonyg dandaa awilga khakhuulitay kholbokh yum , IJF chini undur yos surtakhuuntay bayguullaga , shuugch chini uuuriin medleg chadwaraar shalgardag yum , yu ch medekhguy chadwarguy yum baywal 1000 jenko ch nemerguy ,
Баяр хүргэе.
ерөнхийлөгч маш их зүтгүүлж дэмжсэний хүчинд
Токио 2020 олимп болохгүй алгасах шийдвэр гарах магадлал их байгаа тул одооноос 2024 оны олимпод бэлдэцгээ. Сэтгэл хөдлөлөөр асуудал шийдэгдэхгүй ухаалаг хүлээцтэй байдлаар асуудал шийдэгдэнэ. Тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийн алдаа дандаа сэтгэл хөдлөлөөс болдог шүү.
Б.Бадамханд (192.96.203.69) 26 минутын өмнө\nҮхэр монголчуудад итгэж болохгүй оронд нь Солонгос хүн тавь тэд нар хамгийн шилдэг нь Монголчууд үхэж далд ороод мөхөөсэй хурдан солонгос улсын иргэн болно тэдний хүүхдийг төрүүлмээр байна.,,,,,,ЭНЭ ХҮН ЭРҮҮЛ БАЙНА УУ ?
Амжилт
Үхэр монголчуудад итгэж болохгүй оронд нь Солонгос хүн тавь тэд нар хамгийн шилдэг нь Монголчууд үхэж далд ороод мөхөөсэй хурдан солонгос улсын иргэн болно тэдний хүүхдийг төрүүлмээр байна.
Yaponchuud ar ovriin haalga hereglej hen negend in davuu erh olgohkuin oilgomjtoi. Ur chadvar deer in undeslej shudragaar shalgaruulsan baih
Бас нэгэн бахархал
Japanuud mgl chuud bidend mash ih blomj olgoh yumda