"Монголын балетын хөгжил сан"-гийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж, өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргалаа.
Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ.
Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ажиллажээ.
Ардын бүжгийн төрөлд Жуниор / При-Жуниор ангилалд:
Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын дэргэдэх "Саруул дэнж" хамтлаг Алтан медаль ба "Шилдэг үзүүлбэр"-ийн шагнал хүртжээ.
- О.Мишээл, Алтан медаль
- Г.Энгүн, Алтан медаль
- Я.Түмэн-Эрдэнэ, Мөнгөн медаль
- А.Биндэръяа, Мөнгөн медаль
- М.Энхжин, Мөнгөн медаль
- Х.Хонгорзул, Хүрэл медаль
- Э.Эмүжин, Хүрэл медаль
Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр
Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:
Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon
Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал
Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль
Сонгодог бүжгийн төрөлд:
Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр
Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал
Орчин үеийн бүжгийн төрөлд:
Ц. Молор Тусгай байр,
О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна.
Нийт оролцогчиддоо баяр хүргэж цаашдын хичээл сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе!
#MongolianBalletDevelopmentFoundation
https://iucdc.net/en/?fbclid=IwAR1JbIiePIZOsukDFR-PKUNkJvAJMeoYN5KVcak2ksCiP5P4pdfl5f1ZCrg
Сэтгэгдэл ( 2 )
Авьаслаг Монгол хүүхдүүдээрээ бахархаж байна амжилт хүсэе
монголын ирээдүй би их итгэж баярлаж байна