Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо нар сар шинийн өмнө МХБХ-ны гишүүн клубууд, нийслэлийн ЕБС-иудын захирлуудтай уулзлаа.
Тус уулзалтаар МХБХ-ны гишүүн клубууд, ЕБС-уудын сургуулиудыг дэмжих бодлогын хүрээнд ОУХБХ-ны санхүүжилттэйгээр төсөл хэрэгжүүлж, тэрхүү сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлаж, стандартад нийцсэн, аюулгүй болгох тухай гол санааг хэлэлцсэн юм.
Энэхүү талбай засварлах төсөл нь 15-20 жилийн хугацаанд өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлтэй байх бөгөөд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резин зэрэг гол материалыг нийлүүлэх бөгөөд суурийн ажил, хашаа, гэрэлтүүлгийн ажлуудыг сургууль, клубууд хамтран шийдэх юм.
Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд хүүхэд багачуудыг тоглуулах эрхэм зорилгыг аль аль тал нааштай хүлээн авч хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ээдээ энэ чинь л ажил шүү, цавчаа оруулалгүй үр хүүхдээ, улс орноо бодож шуурхай хийгээрэй
Монголд хөгжихгүй цорын ганц спорт бол хөл бөмбөг. Эвсэж нэгдэж тэмцэж чаддаггүй монголчуудад энэ спорт олон улсын талбай дээр элэг доог болгодог. Яг өнөөгийн монголын улс төр шиг. Цөөхүүлээ байж арчаагүй биё биенээ үзэн ядсан байдалтай амьдардаг үндэстэн Монголоос өөр байхгүй. Хөл бөмбөг бол багийн спорт. Чадахгүй тоглоомоор занималдах хэрэггүй.
31 сургуулийн талбай дээр хууль бусаар барьсан барилгуудыг нурааж өгнө үү зардлыг нь тухайн үед байсан захиралуудаар нь төлүүл
Талбай дээр нь байшин барьсан сургууль их болсон байхаа.