Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотыг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд “Нэг хаалга – Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Нэгдсэн арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 500 албан хаагч чиг үүргийн дагуу оролцож, шинжилгээ авах цэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд байнгын хяналт тавин ажиллаж байна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажиллаж буй хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг даган мөрдөж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумихын төлөө хамтдаа хичээж, цахимаар шинэлэхийг уриалж байна.