Хөл хорио тогтоож иргэн бүр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дүрэм, журмыг сайтар сахиж байгаа эдгээр өдөр зарим иргэд хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүллээ.
Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хулгайн замаар хулгайн тээвэрт суусан иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан мөн тэдгээр дундаас нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож нийт уг хулгайн тээврээр хичнээн иргэд нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байж, Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Эрэлт байхад нийлүүлэлт хэзээ ч зогсохгүй, улам нууц далд хэлбэрт орж хөгжинө. Хөл хорионыхоо хугацааг наашлуул.23 хүртэл хэт их удаан хугацаагаар хоригдвол төдий чинээ олон хүн нууцаар гарна. Мянга хатуу хөл хорисон ч гарч л таараа.
Хөл хорио удах тусам арга нь нарийсч улам л зохион байгуулалттай шинжтэй болно. Аливаа хөдөлгөөнт зүйлсийн хөгжлийн зүй тогтол үйл явц шүү дээ, цаашид оршин тогтнох өсөн хөгжих уралдаан л гэж ойлго
Хулгайд ашигласан тээврийн хэрэгсэлиын улсын орлого болгож үйлдсэн этгээдүүдийг онц байдлын хуулиар харууцлага тооц
Иргэдийн амьдрал хүндэрсний нэг жишээ л дээ хэдий эрсдэлтэй ч өөр аргагүй л дээ ингэж хүн зөөсөн байхаа хөл хорио сунгагдах тусам байдал улам хүндэрэхийн нэг жишээ
ARD TUMNII ESREG GEMT KHEREG , SHUUD TSAAZLAACH