БНХАУ 2020 оны 7-р сарын 23-нд эх дэлхийгээс Ангараг гариг руу хөөргөсөн "Тяньвэнь-1" хэмээх тандагч аппарат долоон сарын хугацаанд сансарт аялж Ангарагт хүрэх юм. "Тяньвэнь-1" 197 дахь хоногтоо аяллаа үргэлжлүүлж байна. Харин энэ сарын 5-ны 20 цагт эх дэлхийгээс Ангараг хүрэх дөрөв дэх үе шатандаа орохоор хөдөлгүүрээ асаан зам шугамаа тэгшилж эхэлсэн байна. Энэ үеийн бас нэгэн үүрэг бол Ангараг гаригийн зургийг дарж эх дэлхий руу ирүүлэх ажил байсан билээ. Одоо тус аппарат эх дэлхийгээс ойролцоогоор 184 сая км-ын цаана, Ангаргаас 1 сая 100 мянган км зайд байна. Хятад улсын сансар судлалын товчооноос Ангарагийг 2 сая 200 мянган км зайнаас тус аппаратын авсан анхны зургийг олон нийтэд мэдээлжээ.
"Тяньвэнь-1"-ийн Ангараг тандалтын энэ удааны аялал 465 сая км замыг туулах ажээ. Өнөөдрийн байдлаар аппаратын бүх системын үйл ажиллагаа тогтвортой байна. Аппарат ангараг гарагт газардсаны дараа зөвхөн долоон минут орчим хугацаанд л тэнд ажиллах юм.
Сэтгэгдэл ( 4 )
Yahiig Zindaa l medeh baihdaa.
2020оны 7сарын 23 нд хөөрсөн хөлөг 197н долоо хоног аялахуу. Та нар ард түмнийг доромжилохоо боль. Ухаан дулимаг сэтгүүлч нар.....
МАШ СОНИН БАЙНА6
7 минутын дараа яах вэ? Буцаад хөөрөх үү? Тэндээ сөнөх үү?