Н.Жанцанноров: Зэвсэгт хүчний ирээдүй гэрэлтэж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа Зэвсэгт хүчний талаар алдар суутай ахмад зүтгэлтнүүд ийн ярьж байна.


Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров: -Миний сэтгэл хангалуун байгаа зүйл бол шинэ цаг үеийн 18 нас хүрсэн залуучууд цэргийн албыг биеэр хаах сонирхол, тэмүүлэл дүүрэн болсон байна. Энэ нь 18 нас хүрсэн эр хүн бүр Үндсэн хуульд заасны дагуу цэргийн алба хаана гэсэн үүргээ биелүүлэхээс илүүтэй Зэвсэгт хүчний өнгө төрх гэрэлтэй байгаагийн шинж.

Эрх зүйн орчин сайжирч, Зэвсэгт хүчиндээ залуучууд итгэж байгаагийн тод илрэл гэж харж байна. Түүнээс биш хуульд заасан, заагаагүй элдэв шалтаг шалтгаан тоочоод цэргийн албанаас зугтаж болно шүү дээ. Харин одоо зугтах нь битгий хэл "Тэнцэхгүй байсан ч оруулаад өг" гэж хэрүүл зарга хийгээд яваа юм биш үү. Цэргийн нэг даргын ярилцлагаас би ингэж л уншсан. Үүнийг би сайн зүйл гэж хэлэх байна.

Дээрээс нь манай бүсгүйчүүд эрчүүдийгээ "Архи уудаг, ажилгүй, тааруухан" гэж голоод гадаадын эрчүүдтэй гэрлэж байна гэж хэвлэлээр гарах юм. Тэгвэл эрчүүдээ цэргийн албанд татаж, бие хүн болгож төлөвшүүлж, амьдралаа авч явах сэтгэл, зүтгэлтэй болгосноор хүн ам зүйн бодлогод ч хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол цэргүүд өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа тухай ярих санаа байна. Олон улсын хэмжээнд авч үзвэл манай гадаад бодлогын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт байх, улс төр, дипломатын аргыг чухалчлах зэрэг зарчмыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин гүйцэтгэж байна гэж харж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаагийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас өнөөдөр дэлхийн орнууд зэвсэглэлээр хөөцөлдөж байна. Энэ нь хэзээ нэгэн цагт дэлхий дахинаа дайн болохын шинж байж мэднэ. Ийм үед манай цэргүүд олон орны цэргийн ур чадвараас суралцах, тайван бус оронд өөрийн тусламжийг үзүүлж байгаа нь хэтдээ нэмэр болохыг үгүйсгэхгүй. Монголын төр, засаг Зэвсэгт хүчнээ хүчтэй байлгахын төлөө гар татаж болохгүй. Энэ үүргээ ухамсарлаж, эрх зүйн шинэчлэлийг нь дэмжиж, саяхан Зэвсэгт хүчний тухай хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан болов уу гэж харж байна.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.165) 2021 оны 02 сарын 17

Cergiin alba 3 - 5 jil baij maluudiig hun bolgono. Tegehgui bol hun bolohgui mal orkooroo duusna

1  |  0
Бат(202.9.46.146) 2021 оны 02 сарын 16

Монгол улсад зэвсэг хүчин хэрэгтэй юу хил хамгаалах цомхон цэрэгтэй байвал яасым Орос хятад улын хэл давж довтлох боломж байхгүй энэ 2 том гүрний хажууд бид цэрэгтэй ч яалаа цэрэгүй ч яалаа биздээ

1  |  0
Sooton nokhoi duiwee(64.119.24.187) 2021 оны 02 сарын 16

Хэнтэй яаж байлдах ЗХ юм бол, хоорхий.

1  |  1
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 16

Жанцанноров ноттойгоо л зууралд. Цэргийн асуудал руу орж чалчих нь илүү зан. Байр байрандаа байцгаа.

2  |  1
Иргэн(192.82.78.216) 2021 оны 02 сарын 16

Зэвсэнгт хүчин гэрэлтэж байна гэлээ. Хамгийн гол нь байлдагч нартаа анхаарал тавихгүй, тэдний орчин тайван амгалан биш, дандаа айсан эмээсэн байвал ямар вэ? Тэгээд зодсон, зовоосон байвал ямар вэ? Хүн өүр аадилгүй. Жавхаа, золбоотой, юмыг хурдан сурдаг, сэргэлэн байхад, сэргэлэн биш, номой дорой харц дор ийм хүмүүс ч байна. Тэгэхээр ийм хүмүүсийг анхаарч халамжлах нь илүү байтал дээрээс нь дээрэлхэх, дарамтлах даалгавараа биелүүлж чадахгүй бол. бүр хатуу хандах ингэсээр байгаад зодож зовоох ийм байдлаас цэргээс оргож .Cүүлийн үед зодсоор байгаад амь насанд нь хүрч баыгаа явдал олон боллоо.

3  |  1
Top