Дэлхийд дэлгэрч буй “Clubhouse” апп гэж юу вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

2021 оны эхээр “Clubhouse” аудио буюу дуун харилцаанд зориулсан нийгмийн сүлжээ ихээхэн дэлгэрч эхэлсэн. Энд Илон Маск, Марк Цукерберг, Тигран Худавердянтай харилцаж болно. Өнгөрсөн нэгдүгээр сард зургаахан хоногийн дотор энэхүү апп-д 1.1 сая хүн нэгджээ. Гэхдээ “Clubhouse”-д зөвхөн урилгаар нэгддэг. Өдгөө “Clubhouse”-ын инвайтууд буюу уригчид найз нөхдөө уриад зогсохгүй eBay, Alibaba цахим зах дээр борлуулах болжээ. “Clubhouse” аппликэйшн iOS, Android болон мобайл браузерт зориулагдсан хувилбарууд гараад байна.

“Clubhouse”-ыг хэн зохиосон бэ?

“Clubhouse” нийгмийн сүлжээ нэг ой ч хүрээгүй. Энэхүү апп-ыг 2020 оны дөрөвдүгээр сард Стэнфордын их сургуулийн хоёр төгсөгч, “Google” хөгжүүлэгч асан Пол Дэвисон, Роган Сэт нар анх хэрэглээнд танилцуулжээ.

“Clubhouse” төслийг санаачлагчид амьд харилцаанд ач холбогдол өгчээ. Энэхүү сүлжээ сонирхлоор төрөлжсөн “өрөө”, “клуб”-ээс бүтсэн бөгөөд real time буюу бодит цагт зөвхөн дуу, хоолойгоор харьцах боломжтой. Харин сервисийн дүрмийн дагуу яриаг бичих хориотой.

“Clubhouse”-д бүртгэлтэй ямар ч хэрэглэгч төрөл бүрийн сэдвээр яриа өрнүүлэх зорилгоор олон нийтийн “өрөө”-г байгуулж, улмаар сонирхсон хэрэглэгчид тухайн ярилцлагад нэгдэх санал авдаг байна. Дараагийн алхамд ийм саналыг нэгдсэн хэрэглэгчдийн дагагчид авснаар гинжин урвал адил “өрөөний” ярилцлагад оролцогчдын тоо нэмэгддэг. Ингэхдээ ярилцлагад оролцогчид сонсогч, илтгэгч нарт хуваагддаг. Гэхдээ оролцогч бүр гараа өргөж, илтгэгч болох боломжтой. Ийм ярилцлагыг гурван удаа зохион байгуулсан хэрэглэгч байнгын өрөө байгуулах эрхтэй ба энэ тохиолдолд “Clubhouse”-ын модераторуудын зөвшөөрөл авах учиртай. Өрөө бүр олон нийтийн, хувийн, зөвхөн гишүүдэд зориулагдсан байна.

“Clubhouse” энгийн форматынхаа ачаар төрөл бүрийн цахим арга хэмжээ, хурал зохион байгуулахад хамгийн тохиромжтой платформ болж байна. “Zoom”-ийг бодвол илүү хялбар бөгөөд олон давуу талтай. Түүнчлэн, тус апп хуанлитай тул ямар сэдвээр, хэзээ ярилцлага болохыг мэдэж болохыг мэдэж болдог байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
galt(192.82.68.110) 2021 оны 02 сарын 16

zoom ees davuu tal bhgui sh tee haha.harin olon talaar dutuu

0  |  0
Top