Энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг 1789 болж, өмнөх оны мөн үеэс 1685-аар буюу 48.5 хувиар буурчээ. Харин өмнөх сараас 349-өөр буюу 24.2 хувиар өссөн гэж ҮСХ-ноос танилцууллаа.
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх сараас өсөхөд:
16, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны нэгдүгээр сард улсын дунджаар 8 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буюу 50 хувиар буурсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэгдүгээр сард 7.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 936.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 6.5 тэрбум төгрөг буюу 45.8 хувиар буурч, нөхөн төлүүлсэн хохирол 88.5 сая төгрөг буюу 10.4 хувиар өсжээ.
Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард 5.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 700 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1.9 мянгаар буюу 26.1 хувиар, баривчлагдсан хүн 274 –өөр буюу 28.1 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Цөөхөн хүн амтай Монгол орны хувьд хэтэрхий олон архичидтай, дэндүү их танхайрагчидтай, маш олон дээрэмчидтэй, язганасан олон залилагчидтай байж болж байгаа юм уу эрх баригчид аа. Нэг архичин , нэг танхайрагч, нэг дээрэмчин, нэг зальдагч байхад л хэт олон гэж тооцогдоно. Ажлаа хий, үүргээ ухамсарла арчаагүй засаглагчид аа.