Өнгөрсөн хоногт 207 хүн эрүүлжүүлэхэд хонож, 60 жолооч согтуугаар машинаа барьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт иргэдээс 1177 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, хулгайлах долоон хэрэг бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн 163 мэдээлэл ирсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60, хүний биед халдсан 32 хэрэг бүртгэгджээ. Үүнээс гадна 207 хүнийг эрүүлжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top