Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй этгээд өмсвөл хариуцлага тооцдог болно

2021 оны 02 сарын 19

Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Гол шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны зарим албан тушаалтан, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад тодорхой хязгаарлалтуудыг хийхээр болжээ.


Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир "ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой. Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Тухайлбал, хээрийн хувцас өмссөн үед бууны гэрийг хэрхэн яаж зүүх вэ гэж. Бидний хэрэглэж байгаа бууны гэр хуучны загвараараа, харин дүрэмт хувцас шинэ загвараараа байгаа учир хэрхэн, яаж зүүх вэ гэдгээ нэг мөр цэгцэлнэ. Дүрэмд заасанчлан хээрийн хүрэм өмссөн үедээ гадуур нь бууны гэрээ бүсэлнэ гэснээрээ явна гэж ойлгож болно. Дараагийн удаад хээрийн хувцас өмссөн үедээ өмдний шуумгийг хагас түрийтэй гутлынхаа гадуур тавина, хээрийн хүрмийн захыг хээрийн гаралт, сургалт дадлагын үед босоогоор нь, бусад үе буюу өдөр тутамдаа буулгаж өмсөнө зэрэг тодорхой өөрчлөлтүүд оруулж байна. Энэ нь цэргийн дүрэмт хувцсыг нэгэн жигд өмсөж хэвшүүлэхтэй холбоотой." гэлээ.

Түүнчлэн Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-д цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан.

Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдгийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй аж.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед ч цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтэн танд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэдэг зарлан ирвэл л өмсөөд очно гэж ойлгох хэрэгтэй.

Үүнээс гадна аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдлууд байдаг нь Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээг зөрчиж л байгаа хэрэг аж. Тиймээс Цар тахлын нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй төрийн захиргааны алба хаагчид цэргийн хээрийн дүрэмт хувцсыг өмсөх, өмсөхдөө бүр дүрмийн бусаар өмсөж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаатай холбогдуулан ЗХЖШ-аас 2020 оны 12 дугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, Цэргийн штабуудад албан бичиг хүргүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүрээ(202.9.41.48) 2021 оны 02 сарын 27

Ёстой зөв журамлах хэрэгтэй энэ жижиг асуудал биш армийн сүр сүлд нь унаж байна хэн дуртайн хувцас өмсөж хэнээрхэл бий болсон цаг дор журамлах ёстой

0  |  0
Хуц(103.26.193.195) 2021 оны 02 сарын 25

Монгол цэргийн хувцас унэхээр сур муутай шуу.Хуучин нь илуу гое байж.

0  |  0
Зочин(103.26.193.195) 2021 оны 02 сарын 25

Америкийн цэргийн хувцас бол емсеж болно биз дээ.Монголын цэргийн зориулалтын хувцас емсеегуй бол ямар хамаа байсан юм бэ?

0  |  0
Дорнод(66.181.187.202) 2023 оны 12 сарын 16

Аймгийн агентлагийн дарга нар эр эмгүй өмсөөд л , гол нь төрийн мөнгөөр захиалж худалдан авалт хийх юм. Эсгий хийх газар нохой хэрэггүй, ганган хүүхэнд гархи гэгчээр эрх мэдэлтэй байгаа дээрээ юм бүхнийг хулгайлж хумсалхаа л бодох юм энэ аймгийн төрийн албан тушаалтангууд

1  |  0
Bilgee(59.153.87.203) 2021 оны 02 сарын 22

Er ni zuv end tendgui ereen huvtsastai engiin tsergiin ni medegdehgui eruul sogtuu humuus haa saigui yvah boljee tsergiin alban haagchid duremiin daguu huvtsasaa umsdug baoval zugeer bn enger zaamaa zadgai us gezegee zadgaa tavisan tsergiin alban haagchid olon boljee uundeer anhaarval zohistoi

0  |  0
Церег(103.212.118.214) 2021 оны 02 сарын 21

Жужигчид дуучид омсдогийг блиулах естой

0  |  0
bayar(103.212.118.208) 2021 оны 02 сарын 20

gargasan xuuli juram zaxiramjaa uursduu zurchuud bxad. deerees ni tsereg tsagdaa xvchnii baiguullagiin dvremttei zagwar ungu ijil xuwtsasnuud zax delgvvreer dvvren baina. pagon l zvvgeegvi bolxoor yg l dvremt shd.gaduur zunduu l bn. ugasa tsegtselj chadkv

0  |  0
Лхагва(124.158.96.194) 2021 оны 02 сарын 20

Зөв.

1  |  0
Гога бна(59.153.114.155) 2021 оны 02 сарын 20

Дарга нар өмсөөл бгашд худлаа попрохоо боль анхнаасаа яах гэж хавтгайруулсим

1  |  0
Гоша нь л байна (66.181.161.22) 2021 оны 02 сарын 20

Ер нь цэргийн хувцас бол дүрмийн дагуу л өмсөгдөнө орчин үед хэрэглээнд бөхийг нь загвар дизайныг нь болж эрээн өнгийн/албан ёсны нэршил нь өнгөггүй гэж тэмдэглэгддэг/ хувцас янз бүрээр гардаг болсон гадаадын арми болон ангийн зориулалтаар эднийг бол өмсөж болох ч цэргийн хувцасыг захиалж өмсдөг төрийн албан хаагчдын дүрэмгүй явдалыг зогсоох ёстой засаг дарга Итх дарга хорооны дарга гээд эр эмгүй л зохих зохихгүй юм өмсөөд сэвж явах юм дээр нь бүгд цолтой гээд бод үүнийг ч болиулах ёстой бэлтгэл цэргийн тэтгэвэрт суусан хүмүүсийг цэргийн баярууд улсын наадмаар прадаа өмсөх ёстой гэж үзэх ёстой

0  |  0
Batsuh(59.17.66.227) 2021 оны 02 сарын 20

***

0  |  0
Зочин(203.91.115.56) 2021 оны 02 сарын 20

Заа энэ ч худлаа байхаадаа хөөрхий. Намайг л анх 2000 д онд цэргийн сургуульд орж байхад энэ асуудал яригддаг байсан байнга л яригдадаг. Иргэд өмссөөр л байна. Жио бүр л яридаг\n

0  |  0
Нэгэн(103.10.23.134) 2021 оны 02 сарын 22

Яг цэргийн дүрэмт хувцсыг нь нөмрөөд, дамран малгайг нь өмсөөд, цолтой погонийг нь зүүгээд яваад байгаа хүн байхгүй байгаа байлгүйдээ. Хөөрүү нэг нь цэргийрхүү хувцас эсвэл ангийн эрээн өмсчөөд л гүйгээд байгаа болохоос. Өөрт нь эвтэйхэн эсвэл таашаалтай байвал өмсөж л байг л даа. Энгэртээ хэнд ч хэрэггүй нэрээ наагаад явмаар байвал явж л байгэлдээ. Бусдын юу өмсөхийг хүртэл заачхиймаа.

0  |  2
Иргэн(202.55.188.91) 2021 оны 02 сарын 20

Хавтгайрсан шүү.

2  |  0
Зочин(139.5.216.79) 2021 оны 02 сарын 20

Тэгэмээр дээ. Сүүлдээ хороон дарга авгай өмсөж бналээ. БЗ 4- р хоррн дарга авгай

1  |  0
Хилчин офицер(203.91.115.52) 2021 оны 02 сарын 22

Маш зөв ялангуяа хөдөө орон нутагт их өмсдөг үүнийг таслан зогсоох зохицуулалт хэрэгтэй шууд хурааж аваад устгадаг байх тэгэхгүй бол хэлээд нэмэргүй

4  |  0
Хүрэлсүх хурандаа(202.9.40.26) 2021 оны 02 сарын 20

Хотын мэнэжэр хурандаа Гантөмөр өвөө хувцсаа өмсөж чадахгүй хураалгах болохнээ...зөнөг өвгөн хямраад харваж үхэх вий дэ

1  |  0
Уншигч(66.181.161.75) 2021 оны 02 сарын 20

Маш зөв зөвхөн зэвсэгт хүчин хил хамгааллахын хүмүүс өмсөх хэрэгтэй хэн нь ч мэдэхгүй хий дарга нар лаг харагдах гэсэн гарууд өмсвөл хариуцлага тооцох хэрэгтэй хэн дуртай нь өмсдөг дүрэмт хувцас биш цаашлаад яривал монголын цэрэг армийн нэр хүндийг дорд харагдуулах ч болно

2  |  0
(59.153.114.240) 2021 оны 02 сарын 20

yavj barilga baria naad olon tsereg darguudaaraa

1  |  0
(59.153.114.240) 2021 оны 02 сарын 19

1 muu barilgachini ereen huvtsas umschuud teriigee tsereg huvtsas genee

1  |  2
Уншигч(202.9.40.18) 2021 оны 02 сарын 20

Өө.золиг гэж.би дүрэмт хувцас захиалаад хурандаа цол зүүгээд гудамжаар явья гэж бодож бтал хууль гарах нь.энэ хууль нь хэзээ батлагдах юм бол.тэрнээс нь өмнө амжаад хувцаслая даа....Ккк Ашгүй дээ.Армийн сүр хүч нь ном журмын дагуу цэмбийтэл өмссөн хувцсандаа бдаг.хэн дуртай хүмүүс өмсөөд үнэ цэнийг нь унагаагаад бхлаар дүргүй хүрээд бсан юм.Одоо хуулиа хурдан батлууд

6  |  0
Зочин(66.181.161.101) 2021 оны 02 сарын 20

Болж байна. Одоо дээр нь замбараагүй олгосон хурандаа цолнуудаа хурааж авах хэрэгтэй! Энэ талаар яагаад дуу нь гардаггүйг гайхаад байдаг юм.Тэр АН-н С. Эрдэнэ , У. Хүрэлсүх нар хэдэн жил армид алба хаасан болон яг хурандаа цолны месттэй байсан уу? Гэдгийг шалгаж тодруулаад хурааж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Бас бусад генерал хурандаа цол зүүж яваа нөхдүүдийг ч гэсэн шалгаж арми цолоо хурааж авах хэрэгтэй.

5  |  1
Баагий(66.181.180.81) 2021 оны 02 сарын 20

УИХ-н гишүүн Ганбатад хариуцлага тооцооч

0  |  1
Зочин(192.82.69.75) 2021 оны 02 сарын 19

Хэрэгжиж байна уу? Хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

0  |  0
дэмжиж бна.(64.119.21.233) 2021 оны 02 сарын 22

Албан газрын жижүүр харуул хамгаалалт гээд даанч хэцүү еэ! Эдгээрийг нэг цогц шийдмээр цаг болсон.

2  |  0
Зочин(59.153.114.229) 2021 оны 02 сарын 20

Завханы Баярсайхан, хотын Гантөмөр мэтийн нөхдүүдийг болуулах хэрэгтэй.

3  |  1
Зочин(64.119.24.77) 2021 оны 02 сарын 19

Трансжэндэр хүн

0  |  0
Уншигч(192.82.77.156) 2021 оны 02 сарын 20

Завханы гишүүн бандааж баярсайхан хүртэл цэргийн хувцас өмсчихөөд л тэнэгтээд байсан, бусал хүмүүст хориглосон нь маш зөв.

2  |  0
Зочин(103.9.90.100) 2021 оны 02 сарын 20

Маш зөв. Захиргааны байгууллагынхан цэргийн дүрэмт хувцас өмсөх эрхгүй байж өмсчихсөн явж байдаг. Арай биш болоод байгаа юм. Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй.\n

5  |  0
Зочин(103.9.90.100) 2021 оны 02 сарын 20

Цэргийн дүрэмт хувцсыг захиргааны албан тушаалтнууд өмсчихсөн мэдээлэл хийгээд байгаа асуудлыг цэгцлэх нь цаг үеэ олсон асуудал. Сүүлдээ бүүр хавтгайрчихаад байгаа юм. Онцгой байдлын сургуулилтын үеэр захиргааныханд тараагаад өгчихсөнийг хурааж авах хэрэгтэй.Сайд, дэд сайд өмсчихсөн томроодп байгаа дүр зураг сайтад тавигдчихсан байгаа. Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй.\n

3  |  0
Үнэн үг (66.181.161.24) 2021 оны 02 сарын 19

ЭРЭЭН ХОТОД ТӨРӨЛ БҮРЭЭР НЬ ХИЙЖ БАЙГАА Ш ДЭЭ ЯМАР Л ФОРМ ӨМСГӨЛ БҮГДИЙГ Л ХИЙЖ БАЙГАА ШҮҮ БАРАГ ИХЭНХИ ХИЙЖ ЧАДДАГҮЙ ФОРМ КИТЁЛ ЭРЭЭНД ХИЙДЭГ БҮҮ МАРТ

1  |  0
Top