“Хуанжу гэг” хэмээх олон ангит киног үзээгүй хүн ховор биз . Нийт 3 бүлэгтэй энэхүү кино нь 1999 оны 17 дахь Алтан бүргэд шагнал гардуулах ёслолоос шилдэг киноны шагнал гардаж байсан. Өнөөдрийн санал болгох дуу бол тус киноны дуу бөгөөд Тайваний “Power Station” хамтлагийн уран бүтээл “Дан” хэмээх дуу болно.
Дууны шүлгийг Хятадын орчин үеийн нэрт зохиолч, продюсер Чюн Яо бичиж, аяыг Гүө Вэньцүн зохиожээ.
1998 оны 04-р сард “Хуанжу гэг” хэмээх Хятадын олон ангит уран сайхны киноны эхний анги гарч байв. XVIII зууны Тэнгэр Тэтгэгч хааны эзэнт гүрний үеийг харуулсан тус кино гарсан даруйдаа хит болж, үзэгчдийг байлдан дагуулж байсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
ene duu tiim chuhal uu odoo uyed tegeed
Хужаа сайт
Хятаджуулах бодлого эрчимжиж байна даа