"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлаын зэргийг маргаашнаас /2021.02.23/ эхлэн сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээж байгаа юм.
Энэ хүрээнд кино театр, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг танилцуулж байна.
1. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар үзвэрийн цагийн хуваарийг зохицуулах,
2. Танхимд үзэгч хоорондын зай бариулж, нэг суудал алгасаж суулгах,
3. Үзвэрийн өмнө ба дараа агаар сэлтгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх,
4. Кино театрын зориулалтын нүдний шилийг үзвэрийн дараа халдваргүйжүүлэх,
5. Үзвэрийн танхимд ус ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох,
6. Музейн үзмэрийн танхим дүүргэлтийг тавин хувиас хэтрүүлэхгүй байх
7. Музейд нэг хүнд ноогдох талбай 4мкв-аас доошгүй байх,
8. Тасалбарыг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлэх
Сэтгэгдэл ( 0 )