Ерөнхийлөгч Х.Баттулга шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хангана гэснээ биелүүлэх эсэхийг одоо л харах үлдлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

ҮАБЗ, АТГ, хууль, шүүхийн нэр бүхий ажилтан, албан тушаалтнууд хөл хорио зөрчиж, нэг дор цуглаж, архидсан, ингэхдээ биеэ үнэлэгчид авч үйлчлүүлсэн байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаад биеэ үнэлэлт зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэл нээхээр прокурорт хандаад байгаа билээ.

Хэрэв биеэ үнэлэгч авч үйлчлүүлсэн нь тогтоогдвол уг шүүгч нарыг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн нь олон нийтийн дургуйцлийг төрүүлж буй юм. Тухайлбал, хөл хорио зөрчсөн иргэдийг 500 мянга, харин хөл хорионы үед бөөгнөрч, архидаж, биеэ үнэлэгч авсан хууль, шүүхийнхнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа нь шударга бус байна. Хуулийг дээдлэх, хууль сахиулах эрх үүрэг бүхий албан тушаалтнууд өөрсдөө хууль бус үйлдэл хийж байгаад хариуцлага тооцох ёстой гэсэн иргэдийн байр суурь олон нийтийн сүлжээнд давамгайлсан. Улмаар 100 гаруй иргэн өнөөдөр шударга ёсны төлөө Сүхбаатарын талбайд жагсаж, ёс зүйгүй шүүгчдэд хариуцлага тооцож, тэднийг огцруулахыг шаардсан шаардах бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлээд байна. Мөн тэд өчигдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлжээ.

Монголд шударга ёс тогтох уу үгүй юу гэдэг нь хууль, шүүхийн байгууллага өөрөө  хэр цэвэр, ёс зүйтэй, хэр шударга байхаас шууд хамаарна. Их хурлын индэр дээр нь иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхээр хангана хэмээн тунхагласан эрхэм Ерөнхийлөгч үүнд хэр шударга хандахыг одоо харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.179.106) 2021 оны 02 сарын 23

Ард Түмэн: З,Энхболдийн хэлсэн үгийг сайн унш даа ,Ардчилсан Нам гэдэг чинь Монголчуудын нам биш Англи нам тэдний хууль дүрмээр явдаг ,хөлсний боолуудын нам юм байна шүү дээ?????Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. гэж Шууд ,мн сай

0  |  0
Монголхүү(192.82.64.208) 2021 оны 02 сарын 23

Ерөнхийлөгч өөрөө нэг төрлийн хонгил подвалийн эзэн биш бол нэн яаралтай ажлаас нь чөлөөл!

1  |  0
gyt(202.179.24.121) 2021 оны 02 сарын 23

Цагдаа прокурор шүүх хүн хэлмэгдүүлж л болохгүй!!!

1  |  0
Top