Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас сар бүр зохион байгуулдаг “Ам Чам” уулзалт энэ удаа “Ил тод хуулийн засаглал” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулагдлаа.
Уулзалтад оролцож, хууль зүйн салбарын шинэчлэл, хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн саналыг хэрхэн тусгах, АНУ болон Монгол Улс хооронд байгуулсан Ил тод байдлын гэрээний хэрэгжилтийн талаар цахим хуралдаанд оролцогчдод мэдээлэл хүргэж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай санал солилцлоо.
Цахим уулзалтад АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клэчэски болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )