Өмгөөлөгч Д.Баттулга нар өнөөдөр /2021.02.24/ Тагнуулын байгууллагад гэмт хэргийн гомдол мэдээлэл гаргалаа.
Энэ талаар тэрбээр "2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БЗД-ын нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгт нэр бүхий шүүгч нар, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг бичлэг цацагдсан. Энэ нь прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтнууд дагасан байж болзошгүй юм. Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байгаа. Тиймээс бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмгөөллийн туслалцаа авахаар бидэнд хандсан. Иймд өмгөөлөгчдийн зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа. Тухайн эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр, ажлын бус цагаар, маш олон нэр бүхий цагдаа нар гэрээс нь баривчилж, 10 гаруй цаг мэдүүлэг авсан. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй байгаа юм" гэлээ.
Эцэст нь орцны бичлэг үзээд, зохион байгуулалттай гутаан доромжлох нь харамсалтай. Энэ бичлэгт гарсан зарим нь тухайн бичлэгээс болж гэртээ харьж чадахгүй байгаа тухай мэдээлж байсныг та бүхэн харсан байх гэдгийг онцоллоо.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дансаар мөнгө өгсөн, авсан тухай яригдаад байна. Энэ нь ямар учиртай гүйлгээ юм бэ?
-Дансаар мөнгө шилжүүлсэн тухай яригдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээр бол тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол цацагдаад байгаа үйл хэрэгтэй холбоотой зүйл биш гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдох байх. Миний үйлчлүүлэг бол цахим орчинд ярьж байгаа шиг биеэ үнэлж байгаагүй. Харин үүнийг мөрдөн шалгаж тогтоогоогүй, зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн ингэж үнэлж байгаа нь харамсалтай гэдэг байр суурьтай байгаа. Нийт дансанд орж гарсан мөнгөн гүйлгээг харах юм бол найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан. Шүүгч нарын зүгээс мөнгө орж ирсэн зүйл байхгүй. Найзуудын хоорондын асуудал гэж тайлбарлаж байгаа. Орлого нь ямар утгатай орж ирсэн, зарлага нь ямар утгатай гарсан тухай харах юм бол тодорхой болно.
-Гэр бүлийн найзууд гэдэг тайлбар яваад байсан. Тухайн бичлэгт хэдэн хүн гэр бүлээрээ уулзсан юм бэ?
-Гэр бүлийн хүмүүс байсан. Хэдэн гэр бүл байсныг би хэлж мэдэхгүй байна. Холбогдох нэр бүхий хүмүүсийг найз нөхдөөрөө уулзаж байхад нь хууль зөрчиж байна гэж ойлгож болохгүй. Зарим хүн хөл хорио тогтоосон үед уулзсан гэж үзээд байгаа юм билээ. Үүнийг тодруулахад хөл хорио тавиагүй байх цаг хугацаанд уулзсан асуудал юм билээ.
-Тухайн бичлэг СӨХ-өөс цацагдсан уу?
-Зарим хүн СӨХ-өөс цацагдсан бичлэг гэж тайлбарлаж байгаа. СӨХ бол камерын өрөө цоожтой байсан гэдэг тайлбар өгч байгаа. Тухайн нэр бүхий хүмүүсийн тайлбарлаж байгаагаар шүүгчдийг тагнасан, дагасан, мөрдсөн байж болзошгүй үйл баримт байгаа юм.
Сэтгэгдэл ( 16 )
Биеэ үнэлэгч өмгөөллйн хөлсөө ямар хэлбэрээр өгдөг вэ хө Баттулгаа.Энэ бичлэг задарсан явдал бол гэмт хэрэг юм байна.Тэгвэл бичлэгт гарч байгаа хүмүүс нь хохирогч болох уу.Гэмт хэргийг хүнд харагдалгүй хийж болно.Хэрэв харсан хүн хэргийн талаар дэлгэвэл ял эдлэнэ гэж ойлгож болох уу.Эсвэл зөвхөн шүүгч нарын үйлдсэн хэргийг нийтэд дэлгэвэл хариуцлага хүлээх ёстой юм уу.
hutsoo. Gadaadad buh huuli bus bichleg il boldog
Өмөөрч өмгөөлөх шаардлага үгүй эдгээр нөхөдүүд хүмүүсд хардалт төрүүлээд байна .Ийм найз нар нэг удаа биш олон уулзсан байх.шалга нягтал ОХУ ын олон ангит кино ГҮЙЦЭТГЭГЧ киноны үйл явдал болоод байн уу даа.!
Гэр бүлийн мөрдлөг болжээ. Гэр бүлийн найзууд яагаад гэртээ орж чадахгүй болчихов оо.
ahan duusee ingeedel tarhiruugaa sheelgeed baih uu?
Биeэ үнэлэгчид хувийн өмгөөлөгчтэй хувийн хуульчидтэй хувийн шүүгчидтэй...тансаг юм аа
uursdiiguu hamgaalah gj yadah yum.batlah gj b.a gd tag bolgoh biz
Orost olon jiliin omno eronhii prokuror nl biee unelegchtei saund.orj baigaad bichleg ni zadarch ajlaasaa halagdaj baisan biz dee.
Шүүхийн ерөнхий зөвлөл гэж том газар ягаад таг дуугуй байгаад байдаг юм бол сонин байна, цалин авдаг хүүхэлдэйнүүд
Өө бүүр цагаандаа гарчихсан гэр бүлийн найз айн ккккк, гэр бүлийн найз мөн эсэхийг эхнэрүүдээс нь асууж тодруулмаар юм байна ккк, аягүй бол алжаал тайлагч гэдгийг нь мэддэг бүр дэмждэг айн ккккк, манай ну аа эднийхээс илүү царайлаг бас хөөрхөн тиймээ ханиа гэдэг шиг юм болох нь эээ ккккк
Medeej shuug yum chini hun alsanch hamaaguishuudee,nuguu Tembuujing sanahgui bnuu,kkk
хуцаа новшоо тэнэг юм ярьдгаа болиосоо үтэр түргэн зайлцгаа
Авилгач, ёс суртахуунгүй новшнуудыг зайлуулах хэрэгтэй. Шүүхэд хамгийн цэвэр, шударга хүмүүс байх ёстой.
Naad umguulugch chin tulburuu bas bugsuur ni avsan yum bish u
Хөгийн юмнууд хэнд хэрэгтэй юм, шалгагдаад зөв буруу нь тогтоогдоод явна биз. Хөл хорионы үеийн дэглэм зөрчсөн нь л тодорхой байна лээ.
За төрийн албан тушаантнудыг өмөөрсөн л ярилцлага байна