"Сауд гоби коэл транс"-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 24

Тост, Тосон бумбын нурууг хамгаалах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байх Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг 2019 онд гаргасан билээ. Эдгээр компанийн нэг "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын захирамжаар цуцалсан байдаг.   

Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг их зөрчиж байна. Уул усыг хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд байгалийнхаа эко систем, онгон дагшин байгалиа хамгаалж тэмцэж байна. Төрөөс юу ч гуйгаагүй. Ард түмэн нь газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байдаг юм. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байна. Тэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд, хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж, ханадаггүй шунал вэ. Тэр “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензийг хуурамчаар үйлдсэн байна. Багийн Иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаж тогтоол, шийдвэрээ гаргах ёстой байтал хуралдуулаагүй гарын үсэг зураад салбар яам руу нь явуулчихсан байна. Хууль зөрчиж ашигт малтмалын зөрчлийг олгосон байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан хэрэг үүсгэж шалга” хэмээн ярьж байлаа.

 Харин хоёр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан "Сауд Гоби Коэл транс" компани Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандан 130 тэрбум төгрөг Засгийн газраас нэхэмжлээд байсан юм. Тэгвэл "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2021 оны 1 дүгээр сарын 27-нд хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулбал, “Сауд гоби коэл транс” ХХК  2018 оноос олборлолт хийж эхэлснээр Тост, Тосон Бумбын нуруу буюу говь нутгийн дэлхийд данстай байгалийн давтагдашгүй өв онгон дагшин байдлаа алдах аюулд бүрэн орсон юм. Тиймээс нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран үе шат дараатай, уйгагүй тэмцэж, үр дүнд нь төрийн сонорт хүргэж чадсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд газар дээр нь ажиллаж, "Сауд гоби коэл транс" ХХК MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд хортой нөлөөлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлж байв.

Улмаар нэгэнт хууль, журам зөрчсөн үйлдэл нь нэгэнт ил болсон үйлдлүүдийг хэлэлцэж, байгаль, экосистемийг хамгаалан үлдэх жишиг шийдвэрийг тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газар гаргасан юм.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Тост, Тосон Бумбын нурууг БҮХЭЛД НЬ улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргасан нь Тост, Тосон Бумбын нурууны газар орныг, ан амьтдыг, иргэдийн амьдрах орчныг, уух уусыг “амьд” хэвээр нь амжиж авч үлдсэн шийдвэр болсон юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн  MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан билээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран  хяналт шалтгалтыг эхлүүлж, MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайн ам, техникүүдийг лацдаж, 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д   заасныг үндэслэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн, орон нутагт хүлээлгэн өгөхийг  “Сауд гоби коэл транс” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож байв.

Харин тус компани Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаад зогсохгүй, шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн сэргээлт хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан бол нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр Тостын нурууг хамгаалсан төрийн шийдвэрийг дахин баталгаажуулаад байна.

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.9.40.131) 2021 оны 02 сарын 25

Олигархуудын хууль бус нөлөөлөл шүүхээс холдож байгаагийн нэгэн жишээ боллоо.

2  |  0
иргэн(103.212.117.213) 2021 оны 02 сарын 25

Ийм шүүгчидийг зарим балай ЯАгий шүүгч нар нэр төрийг нь хөөдөж байна.ШЕЗ өөрөө хөө тосноос салах хэрэгтэй.

1  |  0
Зочин(66.181.161.62) 2021 оны 02 сарын 25

Чойжилсүрэн л ирвэс хамгаалагч залууг алсан юм бн даа....бодоод байхад

1  |  0
гэрэл(202.131.245.154) 2021 оны 02 сарын 25

Овоодоо ийм шүүгчид байгаад баярлаж байна.Хуучин ихэнх тохиолдолд олгирхиудын талд гардаг биз дээ.

1  |  0
Бат(202.9.46.109) 2021 оны 02 сарын 25

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

1  |  0
Зочин(66.181.183.246) 2021 оны 02 сарын 25

Шудрага шүүгчид байна даа манайд.

1  |  0
адил(103.229.120.238) 2021 оны 02 сарын 25

ханаж цаддаггүй шуналтнуудыг шийтгэдэг байх ёстой

1  |  0
Зочин(202.9.40.29) 2021 оны 02 сарын 28

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БУЗАР ХУЛГАЙЧ 8 ЖИЛ ЛУЙВРААР ТӨР ЗАЙДЛАХДАА БУЗАР БҮХНИЙГ ҮЙЛДСЭН БАЛИАР ХУЛГАЙЧ. ТЭР МУУГААС ЭХЭЛСЭН ЛУЙВАР ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. эЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ НЭН ДАРУЙ БАРИВЧИЛЖ, НУУХ ЮМГҮЙ ИМЙ АВЛИГАЧ БУЗАР ЭТГЭЭД УЛС ОРНЫГ БАЛЛАСАН ГЭДГИЙГ ОЛОН УЛСАД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ

5  |  0
Top