Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Шүүгдэгч Г.Загдаа, Г. Амарсайхан нарын Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2021.02.25/ боллоо. Шүүгч тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.  

Сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Загдаад зургаан жил, 60 хоногийн хугацаагаар хорих ял оноож,  ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Г. Амарсайханд нэг жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн .

Шүүгдэгч Г.Загдаад оноосон ялын үндэслэлийг задалж үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх, 2.6-т зааснаар хоёр болон түүнээс олон хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 4 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Мөн тус хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн тул 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан тул 900,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Үүнийг 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял оноосон билээ.

Шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэх үндэслэлээр 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
и(103.57.95.55) 2021 оны 02 сарын 26

Түрүүний бөөс Толгойд гардаггүй л байхгүй юу

0  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 02 сарын 26

harin ch huchirhiilel hiisen huniig baga shiitgel ogson bna , ter ydarsan humuus tsuglarsan gazriig arai hunleg huneer ajilluulah heregtei

0  |  1
Ганаа(66.181.161.57) 2021 оны 02 сарын 26

ГҮЙ ЯАХАВ ДАВАРСНИИХАА ГОРЫГ АМСАХГҮЙ ЮУ

0  |  2
зочин(202.179.26.124) 2021 оны 02 сарын 26

зөв зөв. Бас лексус авчжээ хандиьын мөнгөөр

1  |  2
zochin(49.98.170.50) 2021 оны 02 сарын 26

zuv hunii zovlong.r jargaj yavaa buruu uls hatuu baih zuv

1  |  2
Top