Б.Мөнхцэлмэг: Оффшор данстай Х.Баттулга, Б.Дэлгэрсайхан нар хариуцлага хүлээх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг нийгэмд үүсээд буй шударга бус байдал, тэр дундаа өндөр албан тушаалтнуудын хууль зөрчиж, хуулийг завхруулдаг байдлын талаар лайв хийв.

Тэрбээр хөл хориотой үед олноороо цуглан архидан согтуурч, биеэ үнэлэгч авч үйлчлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй шүүгч нарыг ёс зүйн хариуцлага хүлээн огцортол нь тэмцэх болно гэдгээ илэрхийллээ.

Мөн “оффшортой холбоотой асуудлаар  “Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашдаг хүн оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар оффшортой гэдэг нь илэрчихээд байна. Энэ гурав хариуцлагаас сугарч үлдэх гэж байна. Х.Баттулга. Сингапурт “Женко Холдинг Пи-Ти-И” гэх оффшор компанийг байгуулж, өөрийн охин Б.Намуунаар дамжуулан эзэмшдэг гэдэг нь хэвлэлээр ил болчихлоо. Оффшортой гэдэг нь илчлэгдсэн Х.Баттулга, Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар гурвуулаа хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхчихсөн чинь Х.Баттулга нь оффшоргүй, гэнэн цагаан, нэг л их оффшорын эсрэг тэмцдэг хүн болоод хувирчихлаа.

2018 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн маш том хулгай, луйвар илэрсэн. Энэ луйвар илрээд иргэд босоод эсэргүүцээд ирэхээр М.Энхболд гэдэг нэг том дайсан гаргаж ирж нийгмийн салхийг эргүүлсэн. Яг үүнтэй адилаар Х.Баттулгын өөрийнх нь оффшор илрээд ирэхээр энэ хоёр хүн оффшортой, тэдэнтэй тэмцэнэ гэж массын анхаарлыг хандуулж байгаад өөрөө ард нь үлдэх гээд байна. Өөр оффшортой хүн рүү дайрахаар өөрөө цэвэр үлдэнэ гэж бодож байгаа. Одоо энэ талаар яриад эхлэхээр Х.Баттулгын тролууд маш ихээр орж ирж над руу дайрч байна. Төмөр замтай холбоотой компаниудынхаа ажилчдыг хүртэл бүлэг групп болгож байгаад өөрийнх нь эсрэг ямар нэг юм ярихаар дайралт хийлгэдэг. Би энд ганц хүний тухай биш гурван хүнийг хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ярьж байна. Троллуудаас айдаг хүн би биш хэлэх юмаа хэлээд явна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(66.181.161.98) 2021 оны 02 сарын 27

банди шуумар кккк

0  |  0
Зочин(139.5.219.91) 2021 оны 02 сарын 26

Ёс зүйтэй Ерөнхийлөгч энэ бүхний эцэст шууд огцрох ёстой байтал .... Мань жэнко харин дахин сонгуульд оролцох хүсэлтэй байдаг ... өмнөөс н ичиж үхмээр .... Ийм л ёс зүй хуулийг уландаа гишгэгчийг бид сонгосон байна . Мөнгө эрх мэдлийн төлөө жэнко аавын нэр алтан төрийг арилжихад бэлэн баагий гэдэг нь нэгэнт харуулсан ... хурдан далд ороосоо..... монголчууд даанч арчиагүй тэнэг ард түмэнд ийм лалар нь хэрэгтэй юм шиг дуугай суугаад байгаа нь хүйтэн өвлөөр хөхүүл эхийг гадуур хувцасгүй авч явснаас маш ноцтой үнэн гүн эмгэнэлтэй ......ухаараач хаана тэр ардчилал шударга ёс байнааа .

1  |  0
Зочин (103.26.194.150) 2021 оны 02 сарын 26

Офшорт Санаа зовоох байгаа бол монголын ард тумнийг тэжээх естой ОТ н гэрээг хийж офшортон болсон нехдуудээс эхэлж шаардлага тавьж тэмцэх хэрэгтэй Туунээс биш Одоо еренхийлегчийн сонгуулиар ийм пиаруудаар ил гарах гэдэг сонин биш болчихсон

0  |  0
RS(202.9.40.137) 2021 оны 02 сарын 26

Монголын ард түмний шудрагуу сэтгэлийг битгий гутаа. Та гурав тэр офшоороо идээд бизнесээ хийгээд явалдаа. Төрийн өндөр дээд алба хашаад Их эзэн Чингисээс уламжлалтай Монгол Төрийн нэр хүндийг гутаагаад байх юм.Манай улсад болж байгаа та нарын хөгийн аяг ааш араншинг дэлхийн ухаантай хүн бүхэн сонсож харж мэдэж байгаа шүү дээ.Монголчууд тэнэг бид гурав ухаантай гэж харуулах гээд байгаа хэрэг үү? Бид шудрага бус юу ч хийж чадна гээд

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 02 сарын 26

Tangarag urguud ingeh gej.Urugsun tangargaasaa nyatsaval yana gellee.

1  |  0
Эмгэн(139.5.218.59) 2021 оны 02 сарын 26

Гаргасан хуулиа дээдэлж ёс зүйтэй байхыг УИХ-ын зарим гишүүд болон төрийнн тэргүүн нар өөрсдөөсөө эхлэх нь зүйд нийцнэ.

1  |  0
Зочин (64.119.21.30) 2021 оны 02 сарын 25

Энэ одоо болимоор юм алиа салбадай цүнх баригч утсан хүүхэлдэй

1  |  0
ллү(103.11.195.34) 2021 оны 02 сарын 25

чи муу сү батболдо хэлээч

1  |  0
Z(202.9.46.34) 2021 оны 02 сарын 25

Энэ лалрын бацаан эцэстээ эзэддээ алуулаад дуусна

3  |  0
зочин(66.181.161.96) 2021 оны 02 сарын 26

Баттулгыг дэмжихгүй тэгээд хэнийг дэмжих юм бэ. Хүнд үед сүүлээ хавчаад зугтаадаг Хүкийг дэмжих үү

3  |  1
irgen (103.10.21.21) 2021 оны 02 сарын 25

Bitgi huts urdan hen baisan odoo ymar yni huchend ingej tsor tsor hj bgaan be cda

2  |  0
Монгол (103.212.117.54) 2021 оны 02 сарын 26

Дэмжиж Байна, Баттулга оффшорчидтой тэмцэнэ гэж гарч ирсэн, ур дунгээ тодорхой танилцуул, Худал ярьж тархины угаасаас цаашгуй Байна даа

1  |  4
Top