Дуучин Б.Чанцалдуламын “Чамайгаа хайрла юу” дуу мэндэллээ

2021 оны 02 сарын 26

Хүний амьдралын хамгийн сайхан нь хайрлах, хайрлуулах. Тэрхүү хайрыг магтан дуулсан олон дуунуудыг нэгээр нэмж Дуучин Б.Чанцалдуламын “Чамайгаа хайрла юу” шинэ уран бүтээл мэндэлжээ. Үгийг Б.Мөнхжаргал, Аяыг Э.Эрболд зохиожээ. Чамайг хайрла юу дууны утга санаа нь дэргэдээ харагдахгүй ч оршин байгаа хайраа нандигнан хайрлахын учгийг, хайрлахын жаргалыг энэхүү дуугаараа мэдрүүлэхийг хүсчээ. Тус дуу нь клиптэйгээр өнгөрсөн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд үзэгчдийн хүртээл болсон байна. Дууны клипэнд “B&B Mongolian Fashion” салоныг үүсгэн байгуулагч Г.Батболд, А. Батзул нар өөрсдийн хайрын түүхийг мөнхлөн үлдээж, тогложээ.

Гэгээн хайрын бодолд өөрийн эрхгүй таныг уяраах шинэхэн хайрын дууг үзэгч, уншигч, сонсогч та бүхэн таалан болгооно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top