Жүжигчин О.Гэрэлсүх АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа

2021 оны 03 сарын 01

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх өнөөдөр /2021.03.01/ Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.

33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн тэрээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхлэж байсан бөгөөд 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн юм. Түүнээс хойш тайз дэлгэцийн олон уран бүтээлүүдэд тоглосоноос дурьдвал С.Жаргалсайхан “Хаан түүх” жүжиг, У.Шекспир “Ромео Жульетта”, О.Нил “Тамын дурлал”, “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фо “Чөлөөт хос” жүжиг,  Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжиг гээд 20 гаруй жүжгийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма” УСК, “ТюТю” УСК, “Амьдралын нахиа” УСК, “Модон могой” УСК, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттай  бүтээж, театр урлаг судлаач, шүүмжлэгч, мэргэжил нэгт уран бүтээлчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, үзэгч олны талархлыг хүлээж байсан.

Ийнхүү төрийн дээд шагналаар шагнагдсан жүжигчин О.Гэрэлсүхэд театрын хамт театрын урдирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(103.57.92.143) 2024 оны 07 сарын 20

О.Гэрэлсүх 10 жилийн сургуульд байхаас эхлээд хамт жүжиглэсэн хүмүүс нь Ардын жүжигчид болоод л байдаг. Энэ хүү 34 жил маш их уран бүтээл хийсэн байхад ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН өгөх хэрэгтэй юм даа.

0  |  0
Зочин(192.82.75.237) 2021 оны 03 сарын 02

Авьяаслаг сайн жүжигчин. Баяр хүргэе.

0  |  0
Мон(202.179.27.171) 2021 оны 03 сарын 01

Гэрэлсүх төмрийн дутагдалд орсныгоо эмчлүүлсэн бололтой.

0  |  0
Top