Мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас хорих ял эдэлж байсан дуучин Б.Амархүүг өнгөрөгч хоёрдугаар сард магадлангаар суллажээ.
Тэрбээр хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн учраас суллах шийдвэр гаргасан байна.
Энэ талаар өнөөдөр хэвлэлүүдэд мэдээлэл цацагдсаны дараа тэр Амархүү Борхүү гэсэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлал хүслээ.
Тэрбээр "Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань, алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол ... гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон, ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль болж, надад УХААРАЛ хайрласаан.
Би ард түмэндээ, үзэгчдэдээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, миний Монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч, тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү" гэжээ.
Сануулахад, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан юм.
Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр хоёр жилийн хугацаатай хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг.
Сэтгэгдэл ( 42 )
Хуцалгүй Буцаад шорондоо суу чи
Алддаггүй хүн гэж байхгүй,түүндээ гэмшиж ухамсарлаж байгаа нь хамгийн чухал.Цаашдаа эргээд хүчтэй босоорой дүү минь.
Сайн дүү.сайн хүү.сайн ах.сайхан ард түмэн нь итгэлтэйгээр тосоод авнаа.баяр хүргэж аз жаргал хүсье
Ийм хулгайчуудыг өөгшүүлмээргүй л байгаа юм даа,монголд шүүх нь мөнгөтэй хүнд үйлчилдгийн л гай
Zub hu er aldaj erge nurdag gej vg bii dahiad l aldahgvi bhad boloo
Чи сайхан дуу дуулдаг чи залуу хүүхэд ахиж бүү алдаарай бас буриад улсын гавьяат жүжигчин цолдоо дахин бүү сэв суулгаарай
АМЖИЛТ АРД ТҮМЭН ЧАМД ХАЙРТАЙ ШҮҮ
odoo gahij buu ald saihan uran buteel hii amijt duu mini
САЙХАН ИРЭЭДҮЙ БН ЗӨВ АМЬДАРААРАЙ АМЖИЛТ
УРАГШААГАА ХАРЖ АМЬДАР ДАА ДҮҮ.
Zaluu hun bna daa.uragshaa harj uurtuu itgeltei yavaarai.er 1 aldaj ereg1 nurdag horvoo gedeg.
zuugeer l yavuulaachee naad hunee,baidagl 1 duuchinshde,harin ter tembuujingee barij chadahguii baij
Bidnii huugees yalgaa yu baihav,bukh muuhai zuil ard hotsorson.Huu mini gun amisgaa avaad jargaltai amidraldaa tavtai moril doo. Chi chadna AMJILT!!!!!!!!!
маш сайхан илгээмж, маш их баярлалаа.файсбуукээс анх мэдээ олж уншаад унэхээр их баярлалаа.файсбуукийн мянга мянган уншигч, узэгчид, Ард тумэн чамтай цуг байгаа шуу.олон зуугаараа чамд амжилт, сайн сайхныг ереесен байгааг олж харсан биз дээ.Аялгуу сайхан ая дуугаараа Дэлхий ертенцийг, Ард тумнээ баярлуулж яваарай.
Зөв шүү. Эр хүн.ийм байвал сайхан.
Өөрийгөө дахин бүү ялла.
God bless you!
God bless you!
Христийн сүм чуулганд хамрагдах нь зүйтэй.
Zob setgeltei Zob bodoltoi Zob yabbal Zob l zamaar alhana Zob bvhen chamaig Zob zvgt chiglvvlne hvv mini chi chadnaa itgej bna
Дахиж алдахгүй амьдраарай.Ард иргэд маань алгаа дэлгээд тосоод авна даа.\n
er hun tug ch barina tugal ch hariulna sain sanaj , zov bai , daruu bai
za bolj de , tegelgui yaah ve tosood avna harin huu mini helsendee hurch ard tumniihe hairtai duuchin heveere uldehiig husii , ene aldsan hairan tsag hugatsaaga oorto bolon ard tumendee nohon sain uils sain uran buteeleeree nohooroi itgej baina !
БЛЯД
Зүүдэлж ч байсан удаатай хүү минь
Зовж явсан цагт чинь АРД ТҮМЭН НЬ ҮРГЭЛЖ ЦУГ ХАМТ БАЙ САН ШҮҮ .ХАМТ Л ЗОВЖ БАЙЛАА ДАА.ОДОО Л САЙХАН БОЛЛОО ДОО.амжилт хүсье. Дүүтэйгээ уулзсан юм шиг л боллоо
Aav eejiin sain huu, Hunii sain hani, sain aav gedgiig chin hen buhen medne. Setgel uudrug baigaarai . Er hun neg aldaal biz , Ereg neg nuraal biz , Aldaj onson negniigee hezee ch tsaash ni tulheddgui, uruvch zuulun setgeleer tosood avdag mongol hunii saihan setgel zam muriig tani gegeen bailgah boltgui.
Setgeliin dem ogno dvvde er neg aldaj ereg neg nurdiin
Үнэхээр гэмшиж байгаа юм байна сайн байна
Хайртай хүү нь ардтүмэндээ эргэн ирсэнд чинь сэтгэлээсээ баярлаж байна. Ард түмэн энэ хугацаанд бүгд л харамсан шагширч байлаа. Залуучуудын үлгэр дуурайл болж чаднаа хүү минь. Маш ихээр итгэж байна. Чи сайн хүү байсан. Байх ч болно. Ухаалаг шүү.амжилт хүсье
Гол нь алдаагаа үнэнээсээ ухаарч ч чадсан бол сайн байна. Хар тамхи чинь эмчилүүлж байж бас эдгэдэг гэсэн. Хэрэглэхгүй удахаар зүгээр болчихдог бол болж л байна. Сайхан,, мундаг хүү шүү. Хайртай дуучин минь. Чамайг ард түмэн чинь уучилна, чи өөрийгөө болоод ард түмэнээ дахин битгий хуурааарай!!!!!!!!!
АРД ОЛОН ЧИНЬ ЧАМАЙГ ТОСЧ АВНАА ДАХИН БУРУУ ЗУРШИЛ БҮҮ ГАРГААРАЙ АЛДАЖ ОНОГДОГ ХОРОВОО СОНИУЧ ЗАЛУУ НАСАНДАА АЛДАА БИЗ ТОМ СУРГАМЖ БОЛЛОО ОДОО АЛЗАХГҮЙ АМЬЖИЛТ ЧИ ЧАДНА .
Saihan duuchin huud itgej bna.Saihan amidraarai.
хүн болгон алдаж онож явдаг санаа өөдрөг яваарай амжилт хүсье
Урагшаа харж амьдрана шүү. Эр 1 алдаж,эрэг 1 нураа л биз.
Tosood avnaa ard tumen chini chamd hairtai
Өнөөдрийн алдаа маргаашийн амжилтын эхлэл. Алдахгүй хүн гэж ганцхан бурхад байдаг
Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сайн ард түмэн аав ээжээс уучлал гуйж байгаа сайн байна Хүн амьдралдаа алдаж болно Харин хэцээч дахин давтаж болохгүй шүү хатуу анхаар\nИрээдүйн амьдрал хөдөлмөрт тань өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
khuurkhii genen khongor shuu dee , chi chadnaa , tawtay moril