Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.03.02/ хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой УОК-ын даргын тушаал, түр журам гарсан байна. Үүнтэй холбоотой маргаашнаас буюу 3-р сарын 3-ны өглөө 06 цагаас эхлээд Дархан-Уул аймгаас гарах болон орох хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт тавигдахгүй боллоо. /Улаанбаатараас ирэхээс бусад/
Иргэд зөвхөн бүртгэл, эрүүл мэндийн асуумжаар 140, 141 дүгээр постоор нэвтэрнэ. Өмнө нь олгогдож байсан /хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх гэх зэрэг/ бүх зөвшөөрлийг авах шаардлагагүй.
Улаанбатар хотоос ирэх иргэд 72 цагийн PCR шинжилгээтэй нэвтэрнэ. Ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх зохицуулалт хэвээр байна Ирсэн иргэдийн 30 хүртэлх хувиас 7 дахь хоногт PCR шинжилгээ авна.
Сэтгэгдэл ( 0 )