ШИНЭ КИНО: "Гангстерууд" эргэн ирэхээр болжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Кино театрууд цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Гэсэн хэдий ч "Тэнгис" кино театрын хувьд гэхэд үзэгч цөөн, танхим дүүрэхгүй байгаа бөгөөд зарим киног хамгийн ихдээ 20 орчим үзэгч үзэх тохиолдол байгаа аж. 

Өнгөрсөн онд "Танхайчууд" буюу "Гангстерууд" киноны албан ёсны трэйлер цацагдсан боловч хөл хорионы улмаас дэлгэцэнд гарах хугацаа хойшилсон юм. Тэгвэл 3 хоногийн дараа буюу энэ сарын 5-нд уг бүтээл кино театруудын дэлгэцнээ дахин нээлтээ хийхээр болжээ. 

"Гангстерууд" кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийгээд хөл хорио тогтоох хүртэл үзэгчдийг байлдан дагуулсаар байсан билээ. 

Н.УЯНГА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top