ШУУРХАЙ: Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно...” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд дээрх өөрчлөлтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан.

Уг хуулийн өөрчлөлтөөр Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай “...хэрэг хүргэх тухай...” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэж зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж авч яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyuni undaraa(192.82.70.153) 2021 оны 03 сарын 04

erdenebat otgonbaatar chin ahngaj cahdahgui bolbol bas egree bieluulegui geed torguuli tolno. odoo ch hangaj cahdahgui busad jijig nertei kolonk hangalt hiisen. gereeni daguu 13 jil dutuu sulhan hangasan geed aldanga nehjinaa.

0  |  0
oyuni undaraa gruppe(192.82.70.153) 2021 оны 03 сарын 04

busad benzin kolonk beto tabijina shuhed chin. ene hereg arbitart ugluu dongoj saj hong kong fax yabuulsan erdenbat moojigo shuh hurala hooshluulaa.

0  |  0
mash nuuts sonin(192.82.70.153) 2021 оны 03 сарын 04

ene 2 areket deremchin yu higed shuuhed asuugadaj baigan gebel. benzin zobhon ene 2 oros ulsas oruulj irne gene. tiiim geree hiisen turkman abgaitai. tgeed altjin petrobis hen ch zogsoohgui. oorsdinho erh ashigin toloo temtsehgui shuud ugeer tabaid ugjigan gejuu.moldob ochood neg turkmen huhen olood geree hiisen bagon oldohgui baiganmaa. busad chin hoolgui bolohneee.

0  |  0
seruuleg(192.82.70.153) 2021 оны 03 сарын 04

ene 2 zolbin bas dahiad benzin 1a dabuu erheer oruulj ireh erh abah geed shuuh asuugdaj baiganmaa.ene shuuh hural ene 2 zolbind 1a benzin zarah erh uguh geel zutgeed. hen ch saad hiihgui tgeed busad benzin kolonk hoolgui bolohnee.

0  |  0
yagaadch bolhgui(85.66.101.103) 2021 оны 03 сарын 04

Ene chotgoryydee hurdan ustga ygui bol hamfad ni ustgana shyy

0  |  0
tomoo(192.82.69.212) 2021 оны 03 сарын 03

naizaa geed bodoj yabsan min aldaa baijee.hezee hunii naiz iim muuhai hun chanargui enereh setgelgui amitan baidin. jinehn mal shig yargachin huiten tsustai aluurchin shdee. uzelere osgochoo chamaig olood aluulnaa.hidanna

0  |  0
bimbaa(192.82.69.212) 2021 оны 03 сарын 03

enuunig amerikt abacahd mongold baihda dabraad hudaal ongirood baihar n altjin amerikt ih goi heden nigertei niilj baigad uhteel dormjolosn. bur suulde manuuhai bolson doo. geed geed uzelere osgogchoro yarial.

0  |  1
gangaa(192.82.69.212) 2021 оны 03 сарын 03

chamaig jostoi goi uhtele chin doromjolod hebetrt oruulsan chin aniz chin urabsan shdee nadad.uzelere osgochoro ingeel doormjolod.\n

0  |  0
ард(202.9.46.141) 2021 оны 03 сарын 03

3-р сарын 1-н ёстой л Монголд маф байгуулагдсаны 30 жилийн ой юм байна. ард түмэн ч сайн мэдэх юм аа.

2  |  0
zochin(49.97.98.132) 2021 оны 03 сарын 03

Mgl iin shuugch nar gej horvoogiin tam boljee Mgl hun bolson do Mgl ergej haramsdag bna ene heden shuugch nertei tamlagch ymar nuureere henii tuluu ene huulich albiig hdag bna

0  |  0
зочин(66.181.161.33) 2021 оны 03 сарын 03

Шүүхийн тухай шинэ хуулийн үр дүн нь эхнээсээ гарч байна.

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 03

Зандалчин коммунист нэгээр нэмэгдлээ.

1  |  0
Ганболд(202.55.188.94) 2021 оны 03 сарын 03

МАНАН сэргэлээ

2  |  0
Ганболд(202.55.188.94) 2021 оны 03 сарын 03

МАНАН сэргэлээ

1  |  0
Ганболд(202.55.188.94) 2021 оны 03 сарын 03

МАНАН сэргэлээ

1  |  0
Ганболд(202.55.188.94) 2021 оны 03 сарын 03

МАНАН сэргэлээ

1  |  0
Ганболд(202.55.188.94) 2021 оны 03 сарын 03

МАНАН сэргэлээ

1  |  0
Иргэн(202.9.46.208) 2021 оны 03 сарын 03

МАНАН яллаа

1  |  0
Жавар өвгөн(202.9.46.141) 2021 оны 03 сарын 03

ХУЛГАЙЧИЙН ХУРУУГ ТАСД

1  |  0
Зочин(64.119.17.192) 2021 оны 03 сарын 03

За ашгүй дээ шорон бол шорон ямар олигтой байв гэж Гэхдээ энэ хүн Эрдэнэтийн 49 хувь дээр сонин байх суурь баримталж байсан стакантай ус ч гэх шиг

0  |  1
Сэлэнгэ нутгийн зөвл(202.9.40.119) 2021 оны 03 сарын 03

Сэлэнгэ нутгийн зөвлөл РС • 3 сарын 3. 12 цаг 50 минут\n\nҮнэн ялна гэж энэдээ.Төр түмэндээ буруу санаагүй Улс эх орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Сэлэнгэ нутгийн хүү Монгол улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат шудрага бусыг ялан дийлж гараад ирлээ.Сэлэнгэчүүд бид баяртай байна гутрах нэг өдөр байхад баярлах нэгэн өдөр байдаг л юм байна.Бид хүүдээ итгэдэг. Ж Эрдэнэбат бол Монголын төрд Сэлэнгэчүүдийнхээ найдвартай төлөөлөл юм. Өргөн олон Сэлэнгэчүүдийн ажил амьдрал хөгжил дэвшил энэ хүнтэй холбоотой.Тийм ч байсан Ийм ч байх болно. МАН 100 жилийн өмнө манай аймагт байгуулагдсан.А

1  |  1
х(66.181.186.52) 2021 оны 03 сарын 03

Шүүх ч дампуурч дээ.Улсад хохирол учруулсан гэж сүйд болоод хорьсон.Одоо болохоор үгүй юм байна гээл ...

1  |  1
zochin(192.82.69.50) 2021 оны 03 сарын 03

odoo gishuuniikhee tangargyg urgu

2  |  3
Top