Дархан-Уул: Постуудын замын хөдөлгөөнийг гурван хэсэгт хуваан, иргэдэд үйлчилж байна

2021 оны 03 сарын 03

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр замын хөдөлгөөн 99 хувь нээгдэж ИРГЭНИЙ ТАНЫ ХАРИУЦЛАГААС бүх зүйл шалтгаалах болсон. Үүнтэй холбогдуулан 140 постын орох, гарах хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийж байгаатай бид газар дээр нь танилцлаа.

Ерөнхийдөө Дархан-Уул аймагт НОГООН бүсээс ирж байгаа иргэд зөвхөн асуумжаа хураалган нэвтэрч байна. Харин Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд 72 цагийн PCR  шинжилгээгээ үзүүлэн гэртээ ирээд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх заавар зөвлөмжөө авснаар нэвтэрч байгаа аж.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа иргэдэд 140 постноос 141 пост хүртлэх  хугацааг заасан хуудас өгч, асуумжыг үндэслэн нэвтрүүлж байгаа талаар Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа ярьж байна.

Хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 140 постны замын хөдөлгөөнийг 3 хэсэг болгон хуваан, иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх ажлыг тэд зохион байгуулж байна. Одоо ганцхан ИРГЭН таны хариуцлагааас Дархан-Уул аймаг ногоон бүс хэвээр үлдэх, эс үлдэх нь шалтгаална гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top