Ардын дууч Д.Бурмаа “Уянгалаг” тоглолтоороо бэлэг барина

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ардын дууч Д.Бурмаа “Уянгалаг” хэмээх сайхан нэртэй баярын тоглолтоо энэ сарын 7, 8-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Ардын дууч Д.Бурмаа жил бүрийн “март 8”-нд уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барьдаг уламжлалтай бөгөөд ардын дуунд дуртай монголчуудын хүсэн хүлээдэг тоглолтоор зүй ёсоор нэрлэгддэг билээ.

“Уянгалаг” тоглолтынхоо тухай дуучин Д.Бурмаа хэлэхдээ “Цар тахлаас шалтгаалж бүтэн жил завсарласан хэдий ч энэ жилийн хувьд 50 хувийн дүүргэлттэйгээр тоглолт хийx боломжтой болсон. Иймд Соёлын төв өргөөнд 2021 оны гуравдугаар сарын 7, 8-нд “Уянгалаг” тоглолтоо хийхээр боллоо. Та бүхэн маань миний тоглолтод саатахыг урьж байна. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс халдвар хамгааллын журмаа сайтар мөрдөж ажиллах болно” хэмээсэн юм.

Top