Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Огноо : 2021-03-04 Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
 

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт дахь XII.4.2 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/ ” төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэх дараах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний нэр: "Морингийн даваа" 1 төслийн техник, эдийн засгийн үндэслэл /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/

 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/
  • Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2018 он, 2019 он, 2020 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 50%-аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байх;
  • Голлох мэргэжилтний чадавхийн талаарх мэдээлэл /ажиллах боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/
  • Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй  ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018 он, 2019 он, 2020 он
  • ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.7-д заасны дагуу тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ. /Энэхүү мэдээллийг уг хуулийн 14.8-ын дагуу үнэлгээнд харгалзах ба тендер нээсэн өдрийн байдлаар тус яамнаас зарласан аливаа зураг төслийн ажлын гэрээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд 50-аас доош хувийн гүйцэтгэлтэй бол хураангуй урилга хүргүүлэхгүй.
  1. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ: Үүнд:

Зураг төсөл: ЗТ-4.1, ЗТ-4.2,  ЗТ-4.4, ЗТ-4.5, ЗТ-4.6, ЗТ-4.8, 9.2, ЗТ-10.1, З.Т.11.1;

Жич: Дээрх тусгай зөвшөөрлүүдтэй дүйцүүлэх Барилга, хот байгуулалтын Сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар баталсан суурь нөхцөл шаардлагад заасан тусгай зөвшөөрлүүд ирүүлж болно.    

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ: Үүнд:

Зураг төсөл: 2.8.1.1, 2.8.1.3, 2.8.1.4  

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
 

  1. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 313 өрөө

Харилцах утас: 76003333

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top