САЙН МЭДЭЭ: “Оюутолгой” 648.9 тэрбум төгрөгийн татварыг Монголд төлж барагдууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. 
 
  • “Оюутолгой” ХХК-аас 2021 оны 2 сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 
     
  • 2021 оны 3  сарын 04-ний өдөр буюу өнөөдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн шилжүүлсэн байна. 

Ингэснээр  Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа. 

Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал:
 
  • Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
     
  • Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг, 
     
  • АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулсан. 

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 03 сарын 15

уРД НЬ ЯАХААРАА ЭНЭ ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГААД БАЙСАН ЮМ ,ГЭТЭЛ ӨНӨӨДӨР СОНГУУЛЬ БОЛОХ БОЛОХООР ЯАГААД НӨГӨӨ АВЧ ЧАДДАГҮЙ ТАТВАР ЯАГААД ИЙМ ХЯЛБАРХАН ОРООД ИРЧИХЭВ ,САЙН УХААД БОДВОЛ САШ ТОМ АШИГ СОНИРХЛЫН ГЭМТ ХЭРЭГ ЯВААД БАЙНА УУ ДАА ҮНЭХЭЭР ШУДРАГА АЖИЛЛАДАГ БАЙСАН БОЛ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТЛДГОЙ КОМПАНИ ХОЁРЫН ХООРОНД ЯМАР ТАТВАРЫН МАРГААН БИЕ БИЕНЭЭ ХОХИРООСОН АСУУДАЛ БАЙХГҮЙ БАЙХ БАЙЛАА,ЦААШ НЬ ДҮГНЭЭД ХАРВАЛ СОНГУУЛИЙН ДАРАА ,, оюутолгой компани эргээдл татвараа төлөхгүй асуудал үүсгээд л эхлэх байх

0  |  0

Зочин(64.119.18.98) 2021 оны 03 сарын 06

Харлуулагч Галсанжавын Дагиймаа, Цэрэнхүү, Адьяасүрэн нар гялалзаарай

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 05

Түр зуурын зөрчлийн төлбөрт хууртаж тэнэгтэв дээ анхааруулчихъя. Урт хугацааны монголчуудын хүртэх ашиг хаана байнаа тэр хаачсан бэ асар их баялгаараа хохирч болохгүй өнгөрсөн 10 жилийн ашшгаа нөхөн төлүүлэх ёстой.

0  |  0
Зочин(64.119.20.26) 2021 оны 03 сарын 05

Рио тинтод ч манай эрх баригчдад итгэх аргагуй Попууд татвар монго гээд орилоод байсан За тэгээд авлаа Тэгээд юу гэж Энэ иргэд бидэнд цалин тэтгэвэр нэмэгдэж амьдралд мэдэгдэх уу Угуй л байхгуй юу Эгэ их монгийг юунд зарцуулсанаа ч тайлагнахгуй ш дээ Аягуй бол сонгуульд зарцуулна Бидэндтболохлоор бутээн байгуулалтанд зарцуулсан гэж худал ярина Оюу Толгой тослийн 34 хувийн хувьцааг ард иргэдэд тараа Тэгэж байж ард иргэд ордоос ашиг хуртэнэ Ард тумний ходолгоон байгуулах хэоэгтэй

0  |  0
Зочин(64.119.24.43) 2021 оны 03 сарын 05

ЗГ-aaр буцаагаад хүүтэй төлүүлэхээ мэдэж бгаа блгүй дээ

1  |  0
Ганаа(66.181.161.82) 2021 оны 03 сарын 05

ИНГЭВЭЛ Ч ӨӨР ШҮҮ

2  |  1
Top