Тангарагаа өргөсний ДАРАА...  

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон билээ. Гэсэн ч түүнийг шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ЗУРГААН ЖИЛИЙН хорих ял оноосон. Хэдийгээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял авсан Ж.Эрдэнэбат Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, түүнд оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ПРОКУРОРТ буцаасан. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. 

Улмаар түүнийг өнгөрсөн мягмар /2021.03.02/ гарагт батлан даалтад гаргаж, сулласан байдаг. Нэгэнт шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон тул Ж.Эрдэнэбатыг ялгүй гэж тооцож болно. Иймд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж, тангараг өргөх боломжтой болж байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.

Хаврын чуулган нээсэн өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөж, бүрэн эрхээ эдэлж эхлэх юм. Нэгэнт УИХ-ын гишүүний тангараа өргөсөн цагт Ж.Эрдэнэбат халдашгүй бүрэн эрхтэй болж, хуулийн хамгаалалтад очно.

Энэ тохиолдолд түүнд холбогдох хэргийг дахин шалгаж, дэнслэхдээ хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг тавьж, түүнийг нь парламент хангасан цагт гэм буруутай эсэхийг шийдвэрлэх билээ. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(220.109.137.95) 2021 оны 03 сарын 06

Hujaagiin erliizuud huchtei bainaa

0  |  0
Зочин(103.26.195.235) 2021 оны 03 сарын 06

Шоронд нь өргүүлчихгүй

0  |  0
Z(202.9.46.116) 2021 оны 03 сарын 06

ТАНГАРАГ НЬ ТОНГОРОГ БОЛОХ ВИЙ

1  |  0
Dorjbam(67.163.50.64) 2021 оны 03 сарын 06

Shyyx. Yalfan. Lyndegdorj. Gej. Nowshiin. Darga. Baixaac. Shyyx. Shydaraga. Byciin. Xongil Zawxaral Ryygaa Gun. Orj. Zawxaraldaa. Gun. Orj. Mongoliiin. Xyyli. Gyyli. Bolcon. Doo.

1  |  0
Зочин(64.119.23.7) 2021 оны 03 сарын 06

Заа даа, Эрдэнбатыг цэвэр, гэмгүй гэдэгт нь ч дээд шүүх шийд гаргаагүй байх аа. Харин Эрлийзүүдийн бүлэглэл хүчтэй байна, тэдний үгээр л дээд шүүхийнхэн шийд гаргаж байгаа гэж бодож байна.

1  |  0
зөв(66.181.182.240) 2021 оны 03 сарын 05

эхлээд гэмт хэрэгтэн мэт олон нийтэд сэтгэгдэл төрүүлдийг болиоч! Энэ чинь хүмүүнлэг иргэний Үндсэн хуульт улс биз дээ?

0  |  0
Иргэн(139.5.217.16) 2021 оны 03 сарын 06

дээд шүүхээс буруугүй гээгүй прокурорт буцаасан гэж байхад тангараг өргүүлэн гээд байгааг ойлгохгүй байна.

1  |  0
Уншигч(192.82.76.242) 2021 оны 03 сарын 06

Дэмжиж байна

1  |  2
зочин(59.153.113.60) 2021 оны 03 сарын 06

хоёргүй сэтгэлээр ажиллахгүй бол хувийн сэтгэл орохоор л ялд унаж банйа даа

1  |  0
Дээд шүүхийн шүүгч(103.57.94.77) 2021 оны 03 сарын 05

Та нар муусайн ядуус хэрэг хийвэл бид дор нь хорьж хатуу шийтгэнэ. Харин дарга, баячуудыг бол бид хөлсөө аваад л суллана. та нарт бидэнд өгөх хөлс авилгал байхгүй шүү дээ. Тэгэхээр шорондоо хат.

1  |  0
Dolgor (122.201.21.120) 2021 оны 03 сарын 06

Bid tsoohvvlee neg negniigeebitgii ingej bai hvnii amidral bogino hvnd muu vg helehgvi baitsgaa

0  |  1
Бат(202.9.46.237) 2021 оны 03 сарын 06

Эрдэнэбат ИХ-ын гишүүн байж сонгуульд оролцож байхдаа ял авсан хуулинд ИХ гишүүний эрх дараагийн ИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж байдаг энэ гишүүн гэсэн үг

0  |  2
Бат(202.9.46.237) 2021 оны 03 сарын 05

Эрдэнэбат ИХ-ын гишүүн байж сонгуульд оролцож байхдаа ял авсан хуулинд ИХ гишүүний эрх дараагийн ИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж байдаг энэ гишүүн гэсэн үг монголын хуулиа гэж

0  |  0
гэрэл(202.131.245.154) 2021 оны 03 сарын 06

шүүх гэж үнэн хог шаар юм аа,Ийм шүүхтэй байсанаас байгаагүй нь хамаагүй дээр байна,

4  |  1
Заагч(202.9.46.114) 2021 оны 03 сарын 06

Өмхий эрдэнэбат урвагч хужаагийн үлдэцийг хориочээ.Ялзарсан шүүхээ гэж.

4  |  1
Top