Узбекстан улсын нийслэл Ташкент хотод эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох "Ташкентын гранд слам" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр ялж, улмаар зооны аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм.
Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн Европийн аваргын мөнгө, Будапешт, Тель-Авивын гранд сламын хүрэл медальт Сербийн залуу од Андреа Стожадиновыг 6:24 минутын барилдан гарт нь өчих мэхээр цэвэр ялснаар Ташкентэд дөрөв дэх удаагаа аваргын төлөө барилдахаар шалгарав.
Аваргын төлөө манай тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Японы Нацүми Цүнодаг 1:52 минутад хашиж мордон цэвэр ялснаар төрийн дуулалаа эгшиглүүллээ. М.Уранцэцэг Ташкентэд өмнө нь 2010 онд дэлхийн цом, 2015, 2017 онуудад Гран Прид түрүүлж байжээ.
Мөн энэ өдөр -52кг жинд залуучуудын олимпийн мөнгөн медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Л.Сосорбарам эхний тойрогт Португалийн Жоана Диогог даралтаар цэвэр ялсан бол дараагийн тойрогт тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин “World Masters”-ийн хүрэл медальт Диёра Келдиёроваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр, шөвгийн наймд олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Жон Бокеонийг 1:35 минутад цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан юм.
Хагас шигшээд тэрбээр Сербийн Надежда Петровичийг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялснаар хоёр дахь удаагаа Гранд Слам ангилалд финалд шалгарлаа. Тэрбээр өмнө нь Дюссельдорффын “Их дуулга”-д аваргын төлөө шалгарч олимпийн аварга Майлинда Кельмендитэй финалдаж байв. Энэ удаад тэрбээр дэлхийн хошой аварга Японы Үта Абетай барилдах байсан ч бэртлийн улмаас барилдалгүйгээр мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаа 14, олимпийн чансаа 12-т бичигдэх боломжтой боллоо
Түүнчлэн 2021 оны "Ташкентын гранд слам" тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү эхний тойрогт 2019 оны Бразилийн гранд сламын хүрэл, 2020 оны европийн аваргын хүрэл медальт Францын Килиан Ле Блоучийг торгуулиар, дараагийн тойрогт 2021 оны Тель-Авивын гранд сламын мөнгөн медальт Беларусийн Димитри Минкоуг вазари үнэлгээрээ ялж, зооны аваргын төлөө тус тэмцээний өнгөрсөн жилийн хүрэл, 2021 оны Тель-Авивын гранд сламын хүрэл медальт Узбекстаны Сардор Нурилаевийг торгуулиар ялснаар хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд 2019 оны Хөх хотын гран пригийн мөнгө, 2021 оны Доха мастерсын хүрэл медальт ОХУ-ын Арам Григоряныг цэвэр ялснаар финалд БНСУ-ын алдарт Ан Баултай барилдахаар болсон юм. Харамсалтай нь манай бөх торгуулиар ялагдснаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл ( 11 )
Bayar hurgie!!
jingiin gol avarguud nogoo ukirain ohin, kosava ohin geed mundaguud ni irsengui sh dee.uranaa svvliin ted nariig ylahgui bgaa ch dee..
jingiin gol avarguud nogoo ukirain ohin, kosava ohin geed mundaguud ni irsengui sh dee.uranaa svvliin ted nariig ylahgui bgaa ch dee..
jingiin gol avarguud nogoo ukirain ohin, kosava ohin geed mundaguud ni irsengui sh dee.uranaa svvliin ted nariig ylahgui bgaa ch dee..
jingiin gol avarguud nogoo ukirain ohin, kosava ohin geed mundaguud ni irsengui sh dee.uranaa svvliin ted nariig ylahgui bgaa ch dee..
jingiin gol avarguud nogoo ukirain ohin, kosava ohin geed mundaguud ni irsengui sh dee.uranaa svvliin ted nariig ylahgui bgaa ch dee..
Уранцэцэг Ташкентат 3 дахь удаагаа түрүүллээ. Яахав жингийх нь 5 аварга нь ирээгүй л дээ. Сумьяа их муу байлаа даа. Басхүү яахав хичээж л байна, Олимпод яг ийм формтайгаа байх шаардлагтай, тэгвэл медалийн төлөө үзээд алдаж болно
Ганцхан бөх түрүүлсэн юм уу бусад нь яачихсан юм бэ амьгүй албатууд арай ч дээ түрүүлэхгүй бол тэмцээнд оролцоод яадаг байнаа арчаагүй сармагчингууд.
Манай охидууд сайн байнаа амжилт хусье сайхан барилдлаа
Баяр хүргэе, өнөөдөр маргааш медалын тоогоо нэмээрэй, Орой финалыг Ташкент ресторанд очиж шорлог идэнгээ Монголоо дэмжье....
Bayr hurgeye! Saihan medee bna. \nEruul enh, sain saihan buhniig husye!\n Manai tamirchid chadnaaa! Mongol ялна!