Токио-2020 олимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багуудын бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанд МҮОХ-ноос дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг танилцуулсан. Тодруулбал олимпод оролцох баг тамирчдын вакцинжуулалт, оролцогчийн квот болон тамирчдын хотхонд орох, гарах хугацааны мэдээллийг өглөө. МҮОХ-ны зүгээс УОК болон ЗГХЭГ-т хандаж баг тамирчдаа вакцинд хамруулах хүсэлт гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )