Ерөнхий сайд Хорих ангид очиж, Т.Чимгээтэй уулзахаа мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.06) "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга буюу ангар, "Нэг цэгийн үйлчилгээ"-ний барилга, зорчигч үйлчилгээний барилга болон "Аэро сити" төсөлтэй танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах үеэрээ "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй гуравдугаар сарын 8-ны өдөр очиж, биечлэн уулзана" гэж мэдэгдлээ.
 


Тэрбээр “Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүдийн асуудал. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай зүйл болдог нь ил болсон. Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явуулсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүхнийг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.

Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй гишүүд энэ асуудлыг хөндөж тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Т.Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгатай шийдэл юм. 

Төв аймагт байдаг ашигладаггүй тусгай хорих ангийг тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр мөн очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очино. Тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
No(136.25.141.152) 2025 оны 03 сарын 13

Ц.няамдорж улс төрийн хүн амны хэрэгээ хүчээр зогсоохыг санаархаж байна гэж л харагдаж байна! Л.Оюунэрдэнэ сайд залуу хүн хайран амьдрал... муу өвгөний хорлолд өөрө орсон шүү чи!!!\n

1  |  0
Irgen(70.181.124.42) 2025 оны 03 сарын 13

Hooson yarij syr yzyylj baihaa boliochee.shudarga esiig yarij bish.hiij heregjyylj togtoodog yum shyydee.ard olon bodit ajil hyleej baina.hooson yarih bishee.yadaj bolovsroliin said Enhamgalan shig hyn heregtei.oyun etden bol bish yima

2  |  0
Яамар гээчийн жүжиг (192.82.77.180) 2025 оны 03 сарын 13

бас ямар гээчийг жүжиг тавихав дээ.Ю- болоод 3-4 жид дув дугй байснаа юу болоод орон шорон шоронгоор яваад хэрэгтэн Чимгээд хайр лхрлххд унав даа кккНэг их ажилсаг дүрээр их шударга дүрээр энд тэндгүй явж их бүтээлч хүн болох санаатай эх адаггүй ,бүтэхээсээ бүтэхгүй байх магадла өндөр том том бүтрэх завсараа ам нь халаад хадуурч баахан болчимгүй юм ярьж шшүмжид өртсөнөөө олны анхаарлаас холдуулах гэсэн башир шоугаа хэрэгтэн Чимгээний эрхийг мамгаалж мартын 8-нд шоронд очиж эргэх юм гэнээ. Энэ далимаар ирээгүйд очих байраа ямархууг нь хараж байгаа юм болов уу?

3  |  0
иргэн(64.119.17.252) 2025 оны 03 сарын 13

Шүүсэн шүүгч прокурор гэх мэт хүмүүс юугаар энэ хүний зовлонг нимгэлэх юм болоо

2  |  0
Зочин(66.181.176.135) 2025 оны 03 сарын 13

Булган яасан гэж хэлмэгддэгийн. Алуурчидыг харсан ганц гэрч.Их ноотой новшийн авгай ацаараа хэлмэгдэдгийн...

7  |  1
Зочин(64.119.18.98) 2025 оны 03 сарын 13

Манай ерөнхийлөгчийн шүүх, прокурор ч дээ,

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

ex xuniig ingej tamlasan xuzuugyi uiliin uree edlenee

3  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

gargachee

1  |  1
Настан(192.82.78.166) 2025 оны 03 сарын 13

Энэ хүмүүсийг суллах юмсан хийгүй хэргийн төоөө хэдэн жил ч зовж бна даа

1  |  0
Ард олон(64.119.18.98) 2025 оны 03 сарын 13

Оцгоногч шүүгчдийг ер нь тайгалж баймаар юм

2  |  0
Болд(192.82.77.172) 2025 оны 03 сарын 13

Энэ олон эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлсэн амьд ороолон Элбэгдорж инээсээр гудамжинд явж байгаад зарим иргэдэд зодуулсан сурагтай. Хүмүүс түүнийг харахаараа гартаа барьсан зүйлээрээ цохьдог юм билээ. Тэгээд Эби маск зүүж, нүднийшилээр халхаад явдаг юм билээ.

2  |  0
Зочин(66.181.178.50) 2025 оны 03 сарын 13

Энэ эмэгтэйг наранд гаргаачээ. Ял хийгээгүй хүнийг хорьж шийтгэдэг монголын төр гамшиг, хамгийн аймшигтай төр засаг...

2  |  1
Зочин(202.9.46.235) 2025 оны 03 сарын 13

Үнхээр ЕРӨНХИЙ САЙД минь ээ та үнхээр Монголыг тэжээж буй салбар Өмнө говь аймагийн Цогт цэций ,Ханбогд сумдаар орж энэ авилга гэж авах ёстой юм шиг энэ төрийн албаны бузар хулгайчуудынхаа учирыг олж өгөөчээ очих өдөрөө хэлэлгүй шууд яваад очоод шалгаад өгөөч таныг ирнэ гэж мэдвэл хамаг юмаа нуугаад очход чинь асуудалгүй л газар угтана

5  |  1
Зочин(64.119.20.26) 2025 оны 03 сарын 13

Мартын наймнаар очдог нь зов Хуулийн байгууллагынхан санаж байг Монголын торийн байгууллага Монгол эмэгтэйг узэшгуй муухайгаар доромжилж эруудэн шууж байснаа байнга санаж байх естой

4  |  1
Болормаа(103.26.193.103) 2025 оны 03 сарын 13

Булган ч бас хэлмэгдэж яваа эмэгтэй

2  |  3
Close menu