Т.Чимгээ: Би 1998 оны аравдугаар сард Дорноговьд ээж дээрээ байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ нарын гурван хүнд ялын дээд хэмжээг оноосон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа Т.Чимгээтэй уулзсан. Түүний дараа ялтан Т.Чимгээ хуулийн хүрээнд хэвлэлийнхэнтэй уулзлаа.

Тэрбээр "Би 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдан хориход хоригдсон. Тэр хоригдож байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан. Гурван сарын турш ариун цэврийн хэрэгсэл байхгүй, хоол ундгүй, дотроо бааж, шээдэг. Агааржуулагч байхгүй өрөөнд есөн сар хорьсон. Тэгээд 407 дугаар анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Миний байдал өөрчлөгдөөгүй, маш хүнд хэцүү дарамт шахалтад явсаар байгаад жил долоон сар хоригдсон. Харин 2019 оны дөрөвдүгээр сард 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл маань өөрчлөгдсөн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил гаруй миний амьдралыг эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа үр хүүхдээр минь хохироосон. Тарчлаан зовоож, тамалж, хар дарсан зүүд шиг таван жилийг өнгөрүүллээ. Миний том охин намайг хоригдож ирснээс хойш жилийн дараа осолд орж, өнгөрсөн. Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж боддог. Дахиад ч үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй. Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй. Ганцхан Ц.Амгаланбаатарынхаар ялласан байдаг. Өөр нотлох баримт байдаггүй. Би 1998 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nhamka(94.11.16.22) 2023 оны 01 сарын 27

Ene gehdee neg l hudlaa haragdaj bdg shuu. Ene huuhen targan tsatgalan usee budchihsan uilj bgaa ni neg l huurai hudlaa nudnii harts ene ter neg l evgui. Ene eroosoo gem buruugui hun bol bish . Sodnomdarjaagiin eej Bulgantai surhii dotno geheer ene humuus gem buruugui helmegdsen humuus l lav bish . Bulgan ene huuhen ene sodnomdarjaa ed nar yamar neg baidlaar yum meddeg humuus .

3  |  1
зочин(66.181.188.159) 2021 оны 03 сарын 08

Энэ хэргийг Монголын улс төрчид үйлдсэн. Монголын улс төрчид бие биендээ барьцаалагдсан учир жинхэнэ захиалагч болон гүйцэтгэгчийн нэрийг нь нийтэд зарлахгүй, зөвхөн энэ хэргээр сонгууль бүрийн өмнө улс төрийн тоглолт хийдэг. Улс төрч бүхэн энэ хэрэг дээр тоглолт хийсээр ирсэн. Өнөөдөр Л. Оюун-Эрдэнэ ч мөн л улс төрийн тоглолт хийж байна. Чимгээ, Сондномдорж нар бол Монголын ард түмнийг төөрөгдүүлэх улстөрчдийн нэгэн төрлийн зэвсэг төдий юм. Чухам ийм заваан юм хийдэг хүмүүсийг л улс төрчид гэдэг юм.

0  |  0
,цэцэгээ(64.119.16.201) 2021 оны 03 сарын 09

Ялаа (ял)эдэлж бна ч гэх шиг ял хийгээгүй л гсн биздээ үгээ бодож утга учиртай бичээч

1  |  0
зочин(122.201.22.95) 2021 оны 03 сарын 08

Зоригийн ,хэргийг ,нууцлах, нэр ,төр ,олж ,авах ,2 зорилго ,ийм ,байдалд ,хүргэсэн ,бололтой.

0  |  0
үнэн(64.119.23.25) 2021 оны 03 сарын 12

Энэ Чимгээ удирдаж хоёр хогийн бацан дагуулж С.Зоригийнд орж аллага үйлдсэн байдаг юм. Энэ Чимгээ С.Зоригийг амь тавьж байхад ”ахиад хутгалаачээ наадахаа” гэж хашгирч байсан хог байгаа юм.

2  |  2
Зочин(122.201.22.81) 2021 оны 03 сарын 10

Эрдэнэтэд бүхэл бүтэн нэг айл 4 хүн шатааж алсан нь ямар учиртай юм бэ,

1  |  1
зочин(121.34.34.100) 2021 оны 03 сарын 09

бузар юмнууд ардын хуухдуудээр муухай тоглож байна нугэл чинь хар толгой дээр чинь ирнэ дээ арай л муухай бид ийм нийгмийг хусээгуй ардчилсан ард тумнээ бодсон шударга сайхан нийгмийг хусээгуй байсан

1  |  0
Top