2021 оны "Ташкентын Гранд Слам" тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал болж, Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонголоо.
Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдо бөхийн спортыг хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
Амжилт. Үнэ цэнтэй нэр хүнд шүү.\n
Амжилт, хичээгээрэй
Цалин хэд вэ?