Энэ оны нэгдүгээр сарын 21-нд "PARKVIEW" хотхоны ... дугаар байранд хуулийн байгууллагынхан цугларсан гэх бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Энэхүү бичлэгт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан байдаг. Дээрх бичлэгт гарсан өмгөөлөгч Б.Баасанцогтоос олны анхаарал татсан хэд хэдэн хэргийн схем, төлөвлөгөө олдсон тухай хэвлэлд мэдээлсэн. Тухайлбал:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, “Хар” хэмээх Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар:
“Шүүхээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх (Эрсдэл нь улс төр, УИХ-ын гишүүний бүрэн эрх, ач холбогдол нь шүүх хуралдааныг хийх, хариуцлага, шударга ёс), Б.Отгонбаатарын хэргийг тусгаарлаж, гол хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх, ингэснээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан хууль бус гэрээ, мөнгө угаах гэмт хэрэг, шийтгэсэн мэтээр үндсэн хэргийг хааж, замхруулах, хэлбэрийн төдий гэмт хэрэгт ял шийтгэж зөрчилдөөнийг хурцатгах, Ж.Эрдэнэбат, Ганбат, Мандахбат, Түвшинжаргал үлдэх” гэсэн байна.
С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 15, шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, дараа нь С.Баяр, Ч.Давааням, С.Баярцогт нарын хэргийг тусгаарлах, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Ариунсан, хоорондоо шууд хамааралгүй гэмт хэргийг нэгтгэж нэг хэрэг болгосон гэх” гэжээ.
Б.Хурц нарт холбогдох хэрэг
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 8, шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, ингэснээр цагдан хорих, эсхүл шүүхийн харьяалал өөрчлөх, хэрвээ шүүсэн нөхцөлд хэргийг С.Зоригийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх” гэсэн байна.
Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 8, шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх (Дотоод зөрчилдөөн, 2021 оны сонгууль, мөн 2020 оны сонгууль намын хүмүүсээ намнасан гэх сөрөг PR), хэргийг шийдвэрлэхдээ хорих, торгох, хэрэгсэхгүй болгох гэсэн дарааллаар” гэжээ.
60 тэрбумын хэрэг
“Мөрдөн байцаалтад буцаасан захирамж бичгээр гараагүй байгаа. Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, (ингэсний ач холбогдол, цаг хугацааг хэмнэх нь Доржзодовт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэх, алдааг засаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд өгөх), эсэргүүцэл бичих, хэрвээ давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр анхан шат руу буцаах, мөн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэвэл цаг хугацаа алдана” гэсэн байна.
Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэрэг
“Шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 6-нд болно. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, үүнд Д.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхэд саад болох, Д.Ганбат, Н.Золжаргал нарт холбогдох хэргийг анхаарах” гэжээ.
Дээр нэр дурдагдсан зарим хэрэг нь энэ төлөвлөгөөний дагуу явж, зарим нь хаа нэгтээ нь гацчихаад байгаа ажээ.Өөрөөр хэлбэл, хууль, шүүхийн ажилтнуудын “шөнө дунд”-ын сүлжээ буюу Б.Баасанцогтын байгуулсан “мафи”-ийн жинхэнэ ажил илрэв үү гэх хардлага, нөхцөл байдал хоёр зэрэг гарч ирээд байна.
Сэтгэгдэл ( 7 )
ЭБ дорж ,л ,ингэж ,чадна ,байх даа. Нэг өмгөөлөгч ,ингэж чадахгүй
албан тушаалтан нарын хэрэг нэг хэсэг эрчтэй яваад байсан ийм учиртай байж дээ дээрээс томчууд чиг өгч байсныг тэмдэглэж дээ устгахгүй ямар гэнэн юм вэ хөө
ямар бузар амьтан бэ? монголын шүүх тэгээд энэ мэтийн амьтадын үгээр хэрэг шийддэг хэрэг үү???!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!арай ч дээ. энэ шүүх болохоо байж ээ...................
oo aldag yum baina....
Өө за ингэж л хэн нэгний захиалга биелүүлэх, өөрт ашигтай байдлаар шийдвэрлэх мөн энд сүрдүүлэх болон авилга байх магадлалтай. Монголын хууль шүүхийнхний биеэ өмөөрөх арчаагүй байдал нь түмний дургүйг хүргэж бна. Хамгийн бусармаг үйл ажиллагааг өөрсдөө үйлдэж байгаа нь харамсмаар. Монголын хууль шүүхэд ХЭН ИТГЭХ вэ?
Гэр бүлийн найзуудын 3-р анги хэзээ гарах вэ?
Mongol uls gej yag baidiim uu,neerengeesee