Монголын үндэсний шигшээ баг 476 хоногийн дараа тоглолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10

Монголын Үндэсний шигшээ баг 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Мьянмар улсын талбайд зочлон тоглосноос хойш өчигдөр (2021.03.09) урт хугацааны дараах олон улсын тоглолтоо хийлээ.

Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа манай шигшээ баг энд гурван нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай бөгөөд эхний баг нь Украйны дэд лигт тоглодог Эпицентр клуб байлаа.

Тус тоглолтод манай залуус 4:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн ч бэлтгэлээ тоглолтод гаргаж, эргээд алдаа оноогоо дэнслэх, цаашид сайжруулах боломжийг олгосон юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.17) 2021 оны 03 сарын 10

maqnaykhan khul bumbug togloj chadakhguyee , 2-r ligiin bagt 4-o khojigddog undesnii shigshee baykh uu

1  |  0
Top