"Токио-2020" олимпийн хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл дэнсэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголын Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө.

Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн.

Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн.

Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, "Тяньжинь-2013" Зүүн Азийн наадам, "Тайпей-2017" Универсиад наадам, "Жакарта-2018" Азийн наадам, "Буэнос-Айрес-2018" Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн.
 


Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорлоо.

"Афин-1896" анхны олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа олимпод оролцсон түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top