Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс (2021.03.11) тодорхой журмын хүрээнд хязгаарлах болсон талаар Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ.
Энэ нь зам хаана гэсэн үг биш бөгөөд Хот хоорондын зорчих хөдөлгөөний журам батлагдан гармагц олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах аж.
Түүнчлэн Хэнтий аймаг маргаашнаас буюу гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Хэнтий аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өчигдөр (2021.03.10) хуралдаж, Улсын онцгой комиссын №07 дугаар хурлын тэмдэглэл, аймгийн нутаг дэвсгэрт хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад ажлаар цар тахлын эрсдэлтэй бүс нутгаас нэвтэрч буй хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдааны дүнд аймгийн Засаг дарга дараах агуулгатай захирамж гаргажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Маш зөв
монгол улс хуваагдах нь ээ. Дур дураараа шийдвэр гаргаад. Ямар ч аймаг байсан ийм шийдвэрийг УОК л гаргах ёстой бус уу?