ОХУ-ын Мөрдөн шалгах хороо 2018 онд гурван охиныхоо гарт амиа алдсан Михаил Хачатурянд холбогдох хэрэг үүсгэжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр түүнийг охиддоо бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн байна.
2018 оны долоодугаар сарын 27-нд хойд хөршид олныг хиртхийлгэсэн нэгэн хэрэг гарсан нь Михаил Хачатуряны үхэл байсан юм. Гэр бүлдээ байнга дарамт учруулж, гурван охиноо гэртээ хорьж, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан бизнесмен эрийг охид нь хутгалж хөнөөсөн байв. Эцгийнхээ дарамт шахалтыг тэвчиж чадалгүй аминд нь хүрсэн тэд хэргээ хүлээж, нас насанд нь тохирсон ялыг эдэлж байгаа юм.
57 настай армян эр Михаил Хачатурян нь баян, шашин шүтлэгтэй нэгэн байсан ч охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байжээ.
Охидыг урьдчилан тохиролцож, бүлэглэн хүний аминд хүрсэн гэж буруутгавал тэдэнд 8-20 жилийн ял оноох юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхий прокурорын газар Хачатуряны охидыг өөрийгөө хамгаалах шаардлагатай болсны улмаас дээрх хэргийг үйлдсэн гэж үзэн, хэргийг дахин шалгахыг Оросын Мөрдөн байцаах хороонд үүрэг болгосон билээ.
Охидын өмгөөлөгч нар Ерөнхий прокурорын газрын шийдвэрийг дэмжиж байгаа боловч хохирогч Михаил Хачатуряны ах дүүс нь гурван охины өмгөөлөгчийг давж заалдсан гэж үзэж байгаа аж.
Гурван охины ээж Аурелия Дундук нөхрийнхөө хүчирхийллийг тэсэлгүй гэрээсээ явж, нөхөр нь охидоо өөр дээрээ авч үлдсэн байжээ. Армян эр охидоо хичээл, сургуульд нь явуулахгүй гэртээ хорьж, өөрийнх нь тушаал зааврыг биелүүлэхийг хатуу шаардаж, зодож, бэлгийн дарамт үзүүлдэг байснаас болж охид сургуулиа төгсөж чадаагүй аж.
Олон жил биеийн болон сэтгэл зүйн дарамтад байсан эгч дүүс эцэстээ эцгийгээ хутгалсан байдаг. Охид дарамт шахалтаас болж галзуурсан байсан гэж сэтгэл судлаачид үздэг. Тэд эцгээ хутгалсныхаа дараа цагдаа, түргэн тусламжийг яаралтай дуудсан ч 30 гаруй удаа хутгалуулсан Михаил Хачатурян шархаа даалгүй нас барсан байна.
Сэтгэгдэл ( 21 )
Эмэгтэй хүн төрсөн эцгээ хутгална гэдэг тэсэхийн аргагүй дарамт үзүүлсэн болоол тэгж байгаа. Ямарч хүн тэр тусмаа төрсөн эцэг эхээ ямарч шалтнаангүй шууд ална шэг байхгүйшдээ.
eejn ohiddoo aawiigaa alaad huchirhiildeg bsan gej heleed garaad irbe gesen bol yahuu hurungiine awhaar uridaas tulwulsun bol yahuu? yumand 2 tal bdag yumdaa
Zow alsan nu deer
Ohid buruugui l yum bna shd
Охид оо аваад явж чадаагүй л юм байх даа
Эх нь зугтаж чадсан юм бол охидоо авах хэрэгтэйшдээ мангар хогнужд шүү. Монгол энэ тал дээр харин ч чөлөөтэй сайхан шүү
Зөв гэж бодож байна, эхнэр нь аргагүйн эрхэнд явсан бна
etseg shg etseg baij chadsan bol yu gj iim ym bolohudee
im gaj dontonguud mongold ch bas baigaa tursun vree miniih bish geed huchindeh gej udaa daraa oroldlogo hiisen buzaruud bdag
байнгын хүчирхийлэл дарамтанд байвал яалтчгүй аргаа бардаг л юмдаа, ингэж байхаар ,,,,,,гэж бодогддог
Сайхан охид бна. Зэвүүн хогнуудыг алж л байвал таарна
Hohni..hvn amid uldehiin tuld temtsdeg uym
энэ жир бишээ. Нэг юм бнаа
эцгээ алчихаад тоосон шинж огт алга
эцэг хүн хэзээ ч охидоо дарангуйлахгүй. аймшигт охид нь хэрэг хийчихээд гүтгэсэн байх. Төрсөн эцгээ хутгалана гэдэг аймаар хүмүүс
Новшоос бикэ хамгаалсан байхад яасан олон жил өгдөг юм бэ!Хөөрхий охид
Арчаагүй бизнесмин баян шаар байждээ.Охид өөрсдийгөө хамгаалсн нь ЗӨВӨӨ.
ҮХЭЖ ДАЛД ОРМОР БАЙЖ ДЭ\n
Шизофреник
Дарангуйлагчийг хутгалж устгаж бас болдог аж.
uhsen ni bolj de