Ц.Насанбат прокуророос болж гадны шүүхийн маргаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” байгууллагууд учруулсан хохирлыг барагдуулах төлбөрт унахаар болчихжээ.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгох нэхэмжлэл гаргасан талаар Bloomberg агентлаг мэдээлсэн. Гадны улс орон дамнан явуулж буй хууль шүүхийн ард Монгол Улсын Засгийн газар, дээрх нэр бүхий төрийн болон байгууллагууд асар их хэмжээний хохирол хүлээж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа юм байна.
Монголын талаас Сингапурын Дээд шүүхийн маргаан дээр Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат тэргүүтэй прокурорын байгууллага төрийн нэр бүхий байгууллагуудын өмнөөс нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тэднийг “Rev Law” ХХК шүүхэд төлөөлж оролцохоор болсон. Гадны шүүхээс зарга, гомдлыг хянан хэлэлцэх хүрээндээ гадаад улсын, гадны иргэдийн өмч хөрөнгийг царцаах буюу эл хэрэг шалгагдаж дуустал хөдөлгөөн хийхийг түр хориглосон шийдвэр гаргасан.
Аливаа улсад шүүхээс гарах шийдвэрийн баталгаа болгож, хариуцагч этгээдүүдийн хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг.
Ийм арга хэмжээ авахдаа тухайн арга хэмжээг авсны улмаас бусдад учрах хохирол, зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцахыг урьдчилан сануулдаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр бусдын хөрөнгийг царцаах шийдвэрийг гадны шүүхээс гаргахдаа “Хэрвээ шүүхийн явцад бусдын хөрөнгийг царцаасны улмаас хохирол учирвал нэхэмжлэгч тал төлнө” утга бүхий баталгаат гарын үсэг зуруулдаг.
Тэгэхээр Сингапурын шүүхэд болон бусад орны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй Ц.Насанбат прокурорын гарган өгсөн баталгаагаар хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авагдсан гэсэн үг.
Хөрөнгийг царцаасан гадны компани, гадаад иргэдтэй хариуцагч гэгдээд буй Сү.Батболд нарын хүмүүс ямар ч холбоогүй болохоо хуульчдынх нь зүгээс нотлох баримтуудаа гаргаад өгөөд байгаа аж.
Гадны шүүхээр явж буй уг хэрэг, зарга анхнаасаа үндэслэл муутай гэдэг нь тогтоогдож, АНУ-ын Нью-Йоркийн шүүх Монгол Улсын нэр бүхий иргэд болон гадаад улсын иргэн хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх агуулга бүхий нэхэмжлэлтэй маргааныг хэлэлцэх үндэслэлгү байна гэж шийдвэрлэсэн.
Тэгэхээр гадаад улсын, гадны иргэдийн өмч хөрөнгийг царцаасан, түүнтэй холбогдох учруулсан хохирол нэхэмжлэгдэх магадлал өндөр. Хохирлоо нэхэмжилвэл манай улсаас хэн төлөх вэ гэх асуудал гарч ирж байна.
Ц.Насанбат прокурорын хийсэн будлианаар бол учруулсан хохирлыг Нэхэмжлэгч талуудын нэрийн өмнөөс харилцан арилгах үүрэг хүлээх баталгаа гаргах эрхийг олгосон болж таарч байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иуд уг хариуцлагыг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болж буй талаар өмгөөлөгч нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Монгол Улсын Засгийн газар, нэхэмжлэлд нэр дурдагдаад байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК байгууллагуудад энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол Ц.Насанбатын харгайгаар тун удахгүй эдийн засгийн ноцтой хохирол учрах хууль зүйн эрсдэл бий болчихож.
Уг нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас Сү.Батболдтой холбоотойгоор ямарваа нэгэн нэхэмжлэл, гомдол хуулийн байгууллагуудад гаргаагүй болно гэх утгатай албан бичиг гаргасан байгаа. Баянзүрх дүүргийн шүүхийн хэрэгт Сү.Батболдын хуульч нар хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч гэж нэрлэн заасан дээрх гурван байгууллагын нэр байгаагүй буюу гомдол гаргасан гэх албан баримт байхгүй байгаа аж.
Гэвч Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын гаргасан үйлдлийн улмаас гадны шүүхийн хэрэгт Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хариуцагчаар унаж, учруулсан хохирлыг төлөх хууль эрхзүйн байдал бий болчихоод байна.
Б.САРУУЛ
Сэтгэгдэл ( 14 )
С.Батболдтой холбоотой хэрэг анхнаасаа хуурамч байгаа нь ойлгогдож байсан. Иймд хохиролыг хүн гүтгэж худал мэдээлэл тараасан Насанбат прокурор л төлнө ш дээ. Юу гэж Засгийн газар төлөх юм бэ?
Энэ илжиг Женкогийн захиалгаар Сү г намнах гээд улсаа намнах гээч болж байгаа юм уу даа Байнга тв ээр мэдээлэл хийгээд ирэхээрээ учиртай бродог доо
Энэ илжиг Женкогийн захиалгаар Сү г намнах гээд улсаа намнах гээч болж байгаа юм уу даа Байнга тв ээр мэдээлэл хийгээд ирэхээрээ учиртай бродог доо
нэгнээ хорлох гээд улсаа хорлоод б.даг малнуудаар хорвоо цэвэрлэгээ хийгээсэй...
Энэ шал худлаа мэдээ байна 3 сарын 10 нд Су Батболд Нью Йоркийн шуухэд Баттулга еронхийлогчийг Путинтэй холбоо сулбээтэй авторитари дэглэм тогтоох гэж байгаа оороо ардчиллыг аврагч еронзийлогчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гээд хэргийг нь мордсон хуулийн фирмээс Монголын талаас ямар хумуус шалгалтанд оролцсон америкийн банкан дахь оортэй нь холбоотой дансны хуулгуудыг оорт нь огохийг шаарджээ Харин тэр америкийн фирм ямар ч хариу огоогуй байна Блумберг сайтад хар англи дээр
Су Батболд еронхий сайд байхдаа тэр солонгосуудад уйлчилж давуу эрх олгож Эрдэнэтээс баяжих боломж олгосон биз Ганзориг ч ялгаагуй Тэрийг нь шалгах хэрэгтэй
ГАДНЫХАНТАЙ НИЙЛСЭН ЭНЭ СҮГ БАТБОЛД МОНГОЛ УЛСЫГ ШУЛАЖ ХАНАХГУЙ , БАЯЖИЖ ЦАДАХГУЙ НОВШ ЮМ ДАА
zass su buur uhehnee holsnii garuudaaraa zahialga bichuuleed bolio boroo baitugaig zalgichaad yu hutsnav erguulj og ard tymnii omch chiniih bish
тэр насанбатаар нь төлүүлэхгүй юу..............
Iim l hogiin ym hiine baliar huuliig guuli bolgoson gencogiin albatuud
энэ хэдэн өмгөөлөгчид жаахан эх оронч сэтгэлтэй байгаач батболдыг л болгочихвол хэдэн үеээрээ идэх хөрөнгөтөтөй болчих гээд байгаа юмуу нэр хугарахаар яс хугар гэдэг сэн хэдэн үеэрээ хараалгуулж амьдрах хэрэгтэй\n юмуу
Юунчиг сүржин даржин мэдээвдээ. СүБатболдтонгууд нь тэртэй тэргүй ухаад шулаад мөлжөөд авчихсан юм чинь Монголд хоосон нүх өрнөөс өөр юу ч алга. Сүтэнгүүд Монголоосоо баян биздээ Монголчууд Сү д чихээ л өгөх юм байнал даа
Novshiin hulgaich C. Batboldoor tuluuleh heregtei shu de. Ter novsh odoo mongolchuudiig esvel Mongol ulsiig ailgaj daramtlaad bgaa yum uu.
ТӨБЗГ гэж авилгачдаар дүүрсэн хүнд суртлын гамшиг болсон газар. Баяр-Эрдэнэ гэж асар хувийн сонирхолтой авилгачин бий. Ямар хөгийн ядуу байснгы чинь, хэн байсныг нь мэдэх хүмүүс нь мэднэ.