Өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас 78 хэрэг шалгажээ. Тодруулбал, тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бол өнөөдрийн байдлаар 55 гомдол шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )