Барилга, хот байгуулалтын салбарын төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны хүрээнд салбарын сайд Б.Мөнхбаатар аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд Нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай байгуулах тус гэрээнд:
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
-Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын дагуу “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн тодорхой хэсгээр төрийн албан хаагч, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэгт зориулсан түрээслээд өмчлөх орон сууцны төсөл хэрэгжүүлэх
-Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор баталсан “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хороолол барих боломжтой, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн газруудыг нийслэл, дүүргийн өмчид авч, орон сууцны төсөл, хөтөлбөрийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах
-Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4.3.2, 4.3.3 дахь заалтуудын дагуу орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх
-Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах бүтцийн нэгжийг байгуулж, орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан амины орон сууц барих бүсүүдийг тодорхойлж, эхний ээлжийн байршлыг нарийвчлан тогтоож, ИТХ-аар батлуулах
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн ажлыг эрчимжүүлэх, төсөлд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг хамтран нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах.
-Иргэдийн орон сууц худалдан авах чадварын талаарх судалгааг сум, багийн Засаг дарга нараар дамжуулан тогтмол хийлгэх
-Орон сууцны асуудал эрхэлсэн орон нутгийн захиргааны бүтцийг Тамгын газарт байгуулах
Тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, интернэт, дотоод сүлжээ, техник хангамж, системийн хадгалалт, хамгаалалт, мэдээллийн нууцлалын найдвартай байдлыг орон нутагтаа хангаж ажиллах
НИЙТИЙН АЖ АХУЙ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР:
“Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир усны төлбөр болон хог хаягдлын үйлчилгээний хураамжийн зарим хэсгийг төрөөс хариуцах тухай” Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 242 дугаар тушаалаар баталсан “Цэвэр бохир усны хэрэглээг зохицуулах түр журам”, “Төрөөс хариуцах цэвэр, бохир усны төлбөр тооцоог зохицуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангахад тус яам болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашилалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч хамтран ажиллах
“Гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай” Засгийн газрын 2012 оны 209 дүгээр тогтоолыг аймагт хэрэгжүүлэх.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.
Шинээр ашиглалтад орсон нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамаарах инженерийн түгээх сүлжээг орон нутгийн өмчид бүртгэж авах, шугам сүлжээний ашиглалтыг мэргэжлийн байгууллагад хариуцуулах ажлыг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйл, 17, 18 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлэх.
УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.2.7-д “Аймгуудад эхний ээлжийн инженерийн шугам сүлжээний төв магистраль шугамыг шинэчлэх, шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, “Сумын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
“Нийтийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, биелэлтийг гаргаж ирүүлэх.
Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах.
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
-“Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээллээр тухай бүр хангах, уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах
-Бүсийн тулгуур төв, аймгийн төв хотууд болох сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний “Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, тайлагнах.
-Аймгийн ерөнхий архитекторын үйл ажиллагааны тайлан болон жижүүр хөтлөлтийн тайланг үнэлэн ГЗБГЗЗГ-т хүргүүлэх
-Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу дахин төлөвлөлтийн төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх, санал зөвлөмж авч ажиллах
БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
Монгол Улсын Их хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 5 дахь заалт “орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгуудыг үе шаттайгаар бэхэлж хүчитгэх ажлыг зохион байгуулах”.
Барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах. Тухайлбал; барилгуудын “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т “Барилгын дулаан хамгаалалтын норм”-ын шаардлагыг бүрэн хангасан байхаар болон “ногоон” барилгын үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлэх.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах.
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг буруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт Шадар Сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, тайлагнах.
Хангайн, төвийн болон баруун бүсийн тулгуур төвүүд, Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан олон нийт, иргэний болон үйлдвэрийн барилга, дэд бүтцийн байгууламжуудад шинэчилсэн байдлаар үзлэг, тооллого явуулах.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулж, аж ахуйн нэгж байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн хүснэгтээр гаргаж ирүүлэх.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулан ажиллах, зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн хүснэгтээр гаргаж ирүүлэх.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж, тайланг ирүүлэх.
Барилга, хот байгуулалтын сайдын “Барилга, байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журам батлах тухай” 2016 оны 180 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах.
Барилга, байгууламжийн хувийн хэргийг бүрэн цахимжуулж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалтын дагуу барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг албадан буулгах арга хэмжээ авах, мэдээллийг БХБЯ-нд хүргүүлж ажиллах.
Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны журам ”-ын хэрэгжилтийг хангуулж ажиллах.
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.11 дэх заалт, Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/193 тоот тушаалаар батлагдсан “Барилгын материалын туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрэм”-ийг орон нутгийн барилгын материалын лабораторийн онцлогт тохируулан шинэчлэн батлуулан, хэрэгжилтийг хангуулж ажиллах гэх зэрэг нийт 78 арга хэмжээг танилцуулж баталгаажууллаа.
Сэтгэгдэл ( 0 )