Монгол Улсын Ерөнхий сайдыг төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд үүний дараа тэрээр батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэл, бусад бүтээлч ажлуудтай танилцсан юм.
Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллаж байна. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд бид дэвшил гаргаад ажиллаж байна.
Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний Жанжин штабаас цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны машины эхний загвар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн шинэ загварыг бүтээсэн нь дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэх үндэс суурийг тавьсан чухал ажил. Энэ нь цэргийн зориулалттай зэвсэг, техник хэрэгслийг дотооддоо олноор үйлдвэрлэх, ашиглах боломж байна гэсэн үг” хэмээн онцолж байв.
Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, салбарын галын боломжийг нэмэгдүүлэх, салаа, тасгийн сургалт бэлтгэлд ашиглагдах боломжтой цөөнгүй бүтээлүүд дэлгэгдсэн талаар танилцуулж, бүтээл бүрийн онцлог, ач холбогдлын талаар сонирхуулж байсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд наалдацтай, хөгжлийн бодлогод нийцсэн, инновацад суурилсан, төсөв хөрөнгө хэмнэсэн бүтээлч ажлуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах яаманд үргэлжлүүлэн ажиллаж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай “Дэлхийн цэрэг-улс төрийн өнөөгийн байдал”, “Батлан хамгаалах яамны 2020-2024 онд дэвшүүлсэн бодлого, зорилт”, “Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвүүдээр ярилцаж, зарим чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхий сайдыг дагалдаж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс ажилласан юм.
Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл ( 5 )
Өмхий хужаанууд одоо хуцалгүй Монголоос минь зайлаа бид юу хийхээ хог хужаануудаар заалгахгүй шүү.
зэвсэгт хүчиндээ анхаарах нь зөв юм. комминузмын үед зэвсэгтхүчин №1 байсан. уугаас тиймбайх хэрэгтэй
Энэ ОюунЭрдэнэ хийлгэсэн вакциндаа халуураад ажлаа хийхгүй дэмий тэнээд яваад байгаа юм биш үү түүнийг барьж авч эмчлээч.
Энэ одоо БХЯ-нд юугаа хийж яна аа.Бас л жүжиг,ШОУ
jdu bas yavna kkk