Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 3 дахь удаагийн хуралдаан өнөөдөр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын /2021.03.10/-ны өдрийн хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсантай холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоог хангах талаар санал солилцов.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, залуучуудыг ажлын байраар хангахад нийгмийн түншлэлийн байгууллагууд Засгийн газартай нягт хамтран ажиллана.

Төслийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд буюу сургалтын агуулга боловсруулах, суралцагчдыг бүртгэх, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос оролцоно. Мөн төслийн хүрээнд нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хамтран залуучуудыг ажлын байранд зааж сургах, дараа үеийн боловсон хүчинг бэлтгэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглүүлэх менторшип хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Цаашид нийгмийн бусад бүлгийн болон 35 – 45 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр боловсруулах талаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
и(59.153.114.254) 2021 оны 03 сарын 12

МИМ

0  |  0
М(59.153.114.254) 2021 оны 03 сарын 12

ТАТАРЫН 13 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛЬД МАН-ЫГ СУРТАЛЧИЛЖ ТАРХИ УГААХ ЗАЛУУСЫГ ЭНЭ ИТГҮҮЛЭХ ГЭДЭГ 2 САРЫН СУРГАЛТЫГ ХИЙХ ЮМ БАЙНА ЭНЭ АВГАЙ. ЧИ ЯДАЖ ЖАСРАЙ ГУАЙН НЭРИЙГ БОДОЖ ЯСЫГ НЬ БҮҮ ӨНДӨЛЗҮҮЛЭЭЧ. ЭНЭ СУУДАЛД ЧИ МӨН БУС, АРД ТҮМЭН МӨНХ ШҮҮ. МӨНГӨ ТАРААХ АРГА ЧИНЬ ХЭВЭЭР, ТҮМНИЙ НҮД ХУРЦ ШҮҮ. ТЭВЧЭЭР ХЯЗГААРТАЙ

0  |  0
Top