Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, "Мөнгөн завьяа"-гийн автобусны буудал дээр "Автобус шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр 19:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн "Шар хад- Хороолол" чиглэлийн автобус шатаж байсныг бүрэн унтраалаа.
Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
тухайн орондоо ашиглахыг хориглосон актлагдсан автобус оруулж ирж хотыг утаа угаарт умбуулдаг юм чинь ямбий автобус шатахаас яахав. Бүр дэлбэрээгүй нь их юм
Тэтгэвэртээ гарсан хуучирсан автобуснууд шатах нь аргагүй шүү дээ.