“Би цааш нь ярих уу, яах уу” хэмээн Төрийн ордны хурлын танхимд гишүүдийг харцаараа хөдөлгөж суусан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд болно.
Түүнийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүж байгаа билээ.
Энэхүү шүүх хурал болохоос өмнө эзэн бие нь тодорхойгүй олон хэргийн зангилаа тайлагдаж байгаа бололтой. Шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлагатай болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй тул албадан баривчлах нөхцөл үүсээд байгаа аж.
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгож буй мэдээллээр бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг олох үүргийг Б.Хурцад оноож, Б.Хурц нь тусгай мэргэжлийн албан хаагч нартаа даалгасан байна. Харин Б.Хурцад үүрэг даалгавар өгсөн эрхэм бол 2012-2016 онд УИХ-ын гишүүн байсан нэгэн гэдгийг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл илчиллээ.
Тухайн үед “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ажлын байрнаасаа бичлэг алдсан асуудлыг илрүүлэхээр ТЕГ-т хандаж, хуулийнхан удаан хугацааны турш шалгалт явуулсны дараа захиалагч нь олдсон ч Б.Баатар тэрхүү нэрийг сонсоод “шок”-нд орсон гэх.
Мөн тэрхүү нууц ноёнтон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн УИХ-ын дарга асан М.Энхболдын өрөөнөөс алдагдсан “Ард түмэн бол цагаан цаас” гэх утга бүхий бичлэг, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын Төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэгтэй ч холбогдож болзошгүй талаар өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн онцолжээ.
Б.Хурцыг тойрсон асуудлууд ийн өрнөж байхад Н.Энхбаярын хасагдсан бичлэгийг олох ЗАХИАЛГА өгсөн эзэн өөдөө шидсэн чулуундаа оногдох гээд ихэд сандарч яваа бололтой.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЛЭЭС НИЙТЭЛЖ БУЙ БАРИМТ
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл ( 15 )
Сү Батболдын оффошор банктай холбогдож байсан баримт 2004- 2008 оны баримтууд илэрч байна .Миний мэдэх хамгийн томоос нь МОНГОЛ Улсын засгийн газартай 30 жилийн гэрээ байгуулж 3 жилийн дотор 40 тонн алтыг зөөсөн Бат болдтой заргах монгол иргэн олон байгаа шүү
Сү Батболдын оффошор банктай холбогдож байсан баримт 2004- 2008 оны баримтууд илэрч байна .Миний мэдэх хамгийн томоос нь МОНГОЛ Улсын засгийн газартай 30 жилийн гэрээ байгуулж 3 жилийн дотор 40 тонн алтыг зөөсөн Бат болдтой заргах монгол иргэн олон байгаа шүү
Uu buzar odoogiin erunhiilugch yum bishvv
Мэнгэт л хүн хүн лүү чихээл хэргийг бужигнуулдаг. Хамгийн их хожсон хүн бол мэнгэт. Увсынхан угаасаа хулгай хийж байхад нь хүн харчуул шууд тэр хүнлүү чихэж мэлздэг унаган зантай. Хүн хүнлүү чихээл их ороо бусгаа хувьсагнуур мэлзүүр ясны шорон зантай хүн
Африкийн жижиг омгуудын маргаан тэмцэл маягийн төлөвшилтэй монголын улс төрийн жинхэнэ нүүр царайг эндээс харж болно. Хөгийн новшнууд, хоцрогдсон коммунистууд. Хөгжил дэвшилд гай тарьсан дотоодын дайснууд.
xelex uu baix uu geed bsan umiig ni xeluuleech ee
Еөк байна ш дээ.
Lav suuh ni kkkkkk barilgachin kkkkkk
СҮГ. БАТБОЛД ЮМ УУ
Юм уншаад ойлгохгүй гаруудыг юуч гэмээр юм билээ ккк 2012-2016 онд нөлөө бүхий УИХ гишүүн одоо өндөр эрх мэдэлтэй ,хууль шүүхэд нөлөөтэй , нэг хүн тэр хүний нэрийг сонсоод херо Баатар шоконд орсон гээд байхад ойлгохгүй нөхдүүдийг яалтай билээ
Хүүк арга бна.
энэ бас 1 шантаажны газар уу гүй бол тэр хүнийхээ нэрийг тавиач байнга 1 хүн тэгсээн байна гээд мэдээ тавих юм эд нарт маш их баримт байх шиг байна. даанч ил гаргахгүй дараад өөрсдөд нь хэрэгтэй үед гаргаад
Захиалгчийг нь илрүүл
Хурц хүн хулгайлж ирээд хөнөөсөн гэдгийг олон түмэн мэдэж байгаа, гэтэл яагаад түүнийг нь ярихгүй, тойроод орхиод байна аа.
Су Батболд Эрдэнэчимгийг архи ууж байхыг бичсэн гээ биз дээ