Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн удаа Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Үүнийг зарим улс төрийн нам, эвсэл ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбон тайлбарлаж байгаа билээ. Учир нь, Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд одоогийн төрийн тэргүүн болон өмнөх Монгол Улсын Ерөнхийлөгч нарыг нэр дэвших эрхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.
Тэгвэл дээрх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан Д.Үүрцайх өчигдөр /2021.03.15/ Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад хүсэлт гаргажээ.
Ингэхдээ өөрсдийнх нь гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоод хуваарилж өгснийг эсэргүүцсэн байна.
Тэрбээр хүсэлтдээ "Миний бие Үндсэн хуулийн Цэцэл хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн тухай мэдээлэл гаргаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тухай мэдээлэлтэй байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр түүхэнд анх удаа цэцийн гишүүний энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч санал гаргасан бөгөөд уг асуудлыг хуульд зааснаар цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар /Бага хурлын хуралдаан биш/ хянан хэлэлцэхээр шийдвэрлэж, цэцийн гишүүн Ш.Цогтоод хуваарилсан байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо нь МоАХ-ны гишүүн бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, асуудалд хэт улстөржиж ханддаг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн харилцаатай бөгөөд өрөөгөөр нь байнга орж гардаг зэрэг нь түүний Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бие даасан, хараат бус байх зарчмыг тууштай баримталдаг эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн хууль ёсны бага суудлын хуралдаан бус “Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” нь хэрхэн хуралдах, ямар дэгээр явагдах гардаг зэрэг нь хуулиар зохицуулдагдаагүй байгаа нь хуулийн, цаашилбал Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулахаар байгаа тул Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоогоос татгалзаж байгааг мэдэгдье" гэжээ.
Сэтгэгдэл ( 17 )
zuvhun neg udaa 6 jileer songogdono gedeg zaaltiig undeslej bgaa Battulga mun adil 6 jilee guitseej 2023 on hurtel sungaj ajillah yostoi shuu.
Цэц Үндсэн хуулийг тайлбарлах ямарч шаардлага байхгүй! Еранхийлөгчид “6 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ЗӨВХӨН НЭГ УДАА СОНГОГДОХ”-ООР ТОВ ТОДОРХОЙ ЗААСАН! ИЙМД ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ШУУД УТГААР НЬ ХЭРЭГЛЭЭД ЯВАХЫГ Л ЗӨВЛӨХ ЁСТОЙ! Цэц олон долоон юм тайлбарлавал Үндсэн хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэхэд хүргэж, Монгол Улсад Үндсэн хуулиын хямрал анх удаа нүүрлэх аюул дэргэд байна!!!
Буяндэлгэр гэж ямар бөөс Цэцэд хэзээ хэн оруулсым бэ? Цогтоо бол хуульч биш УЛС ТӨРЧ шүү дээ! Женко Шүүхийг самарсан одоо Цэцийг самарч эхэллээ!
Ичиж амьдраач хуульч нэртэй юм бол зарчимтай бай...
Зөв буруу шийд гаргах магдлалтай
Энэ цэцийг Чинбатаас салгаж аврахгүй бол хэцүүдэж байгаа бус уу?
зөв Баттулга Өөрөө биеээрээ дахин дахин очиж нөлөөлж байгаа асуудлыг нухацтай зөв хүнд хуваарилах хэрэгтэй
Hyyli zurchuud ch hamaagyi dahin ner devsnheer UHTsetsiin gishuudtei uulzaad yavaad baigaa. Ingej bolohgyi. Odoo boloosh dee Estoi yasan hanaj tsaddaggyi shunal ve.
Хууль бус үйлдэл хийгээд сурчихсан хүмүүс яадаг юм гэхээс уг нь нэр дэвших эрх байхгүй шүү дээ.
Өөрсдөө тэмцэхгүй тэмцсэн хүнийг элвээр муулна номхон тэмээ ноолоход амар. Номхо үхэрүүд.......
Зөв шаардлага тавьсан байна.\nБага суудалдаа ч хүрэхгүй хүний тоотой, ашиг сонирхлын зөрчилтэй дотнын хүнээр нь шийдвэрлшүлнэ гэдэг бол луйвар гэсэн үг!
Амар юм болох нь ээ. Үүрцайх цэцийн дарга түр хийх юм уу
Хууль Д.Үүрцайх минь дээ Бусдаас тодрох гэж яваад төрийн төрлийн харилцаанд хавчуулагч балрав даа ккк
Хэнд ч ямар ч ажил алба хашдаг найз нөхөд байж л таарна тэгээч алба,амин хувийн хаилцаа гэх 2 өөр ойлгkлтыг ягаад заавал холж хутгаж холбон яриад хууль тайлбалбарлаад бантан хутгаж нийгэмд төөрөгдүүлээд байнаа.!!!Хуульч Д.Үүрцайх аа хэн дуртай хуульч гэх хүн бүр хуулийн заалтыг тайлбарлах учиргүй та өөрөө сайн мэдэж байгаа. Та өөрөө улс төржүүлээд байгаа юм биш биз!!! Хэнд ч найз нөхөд бий тэглээ гээд албан ажлаа хуттгаад явахгүй л дээ
Хонгилын хараат шүүгч.Баттулга эвгүй хүн юмааа
Хууль хүн бүрт адил тэгш үйлчилнэ гэдэг. Аливаа нэгэн хүний тухай яригдаж буй бол хүний эрхийн зөрчил үүсч , хууль хууль биш болно.